Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Никотин хэрэглэсний шалтгаант эмгэг нь никотины хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Никотин нь Nicotiana tabacum хэмээх тамхины ургамлын донтолт үүсгэдэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг юм. Никотиныг дийлэнхдээ тамхи татах замаар хэрэглэдэг. Мөн тээгч уусгагчид уусгасан никотиныг амьсгалаар авахаар ууршуулдаг цахим тамхинд (өөрөөр хэлбэл, „вэйп татах“) хэрэглэх нь улам нэмэгдэж байна. Гаансаар тамхи татах, тамхи зажлах, хөөрөг татах нь хэрэглээний бага тархсан хэлбэр юм. Никотин нь донтуулах нөлөө маш өндөртэй нэгдэл бөгөөд кофеин ба архины дараа дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг гурав дахь сэтгэц нөлөөт бодис юм. Никотины донтолт ба никотины үгүйлэх хамшинж сайтар тодорхойлогдсон бөгөөд никотины шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Disorders due to use of nicotine are characterised by the pattern and consequences of nicotine use. Nicotine is the active dependence-producing constituent of the tobacco plant, Nicotiana tabacum. Nicotine is used overwhelmingly through smoking cigarettes. Increasingly, it is also used in electronic cigarettes that vaporize nicotine dissolved in a carrier solvent for inhalation (i.e., “vaping”). Pipe smoking, chewing tobacco and inhaling snuff are minor forms of use. Nicotine is a highly potent addictive compound and is the third most common psychoactive substance used worldwide after caffeine and alcohol. Nicotine Dependence and Nicotine Withdrawal are well described and Nicotine-Induced Mental Disorders are recognized.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Никотины донтолт нь никотиныг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, никотины хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь никотин хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн никотин хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинжүүд илэрч болох бөгөөд үүнд никотины нөлөөнд тэсвэржих, никотины хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх хамшинжийн шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх хамшинжийн шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд никотин буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч никотиныг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Nicotine dependence is a disorder of regulation of nicotine use arising from repeated or continuous use of nicotine. The characteristic feature is a strong internal drive to use nicotine, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use nicotine. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of nicotine, withdrawal symptoms following cessation or reduction in use of nicotine, or repeated use of nicotine or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if nicotine use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код