Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисод орчны температурт хий буюу уурын төлөвт байдаг төрөл бүрийн нэгдэл хамаарах бөгөөд үүнд янз бүрийн органик уусгагч, цавуу, бензин (түлш), нитрит болон азотын дутуу исэл, трихлорэтан, бутан, толуол, фторт нүүрстөрөгч, эфир ба галотан зэрэг хий багтана. Эдгээр нь янз бүрийн фармакологийн шинж чанартай боловч голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис бөгөөд олонх нь мөн судсанд нөлөөлөх үйлдэлтэй. Эдгээрийг ихэвчлэн залуу хүмүүс хэрэглэдэг бөгөөд бусад сэтгэц нөлөөт бодис олж авах нь хүндрэлтэй буюу боломжгүй үед хэрэглэж болно. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого сайтар тогтоогдсон. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын донтолт ба амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын үгүйлэх хамшинжийг дэлхий даяар харьцангуй ховор боловч хүлээн зөвшөөрсөн байдаг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь мөн тэнэгрэл зэрэг мэдрэл-танин мэдэхүйн хямрал үүсгэж болно.
Disorders due to use of volatile inhalants are characterised by the pattern and consequences of volatile inhalant use. Volatile inhalants include a range of compounds that are in the gaseous or vapour phase at ambient temperatures and include various organic solvents, glues, gasoline (petrol), nitrites and gases such as nitrous oxide, trichloroethane, butane, toluene, fluorocarbons, ether and halothane. They have a range of pharmacological properties but are predominantly central nervous system depressants, with many also having vasoactive effects. They tend to be used by younger persons and may be used when access to alternative psychoactive substances is difficult or impossible. Volatile Inhalant Intoxication is well recognized. Volatile inhalants have dependence-producing properties and Volatile Inhalant Dependence and Volatile Inhalant Withdrawal is recognized although comparatively uncommon worldwide. Volatile Inhalant-Induced Mental Disorders are described. They may also cause neurocognitive impairment, including Dementia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын донтолт нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинжүүд илэрч болох бөгөөд үүнд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын нөлөөнд тэсвэржих, амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх хамшинжийн шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх хамшинжийн шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд амьсгалаар авдаг дэгдэмхий бодис буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч амьсгалаар авдаг дэгдэмхий бодисыг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Volatile inhalant dependence is a disorder of regulation of volatile inhalant use arising from repeated or continuous use of volatile inhalants. The characteristic feature is a strong internal drive to use volatile inhalants, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use volatile inhalants. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of volatile inhalants, withdrawal symptoms following cessation or reduction in use of volatile inhalants, or repeated use of volatile inhalants or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if volatile inhalant use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал