Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисод орчны температурт хий буюу уурын төлөвт байдаг төрөл бүрийн нэгдэл хамаарах бөгөөд үүнд янз бүрийн органик уусгагч, цавуу, бензин (түлш), нитрит болон азотын дутуу исэл, трихлорэтан, бутан, толуол, фторт нүүрстөрөгч, эфир ба галотан зэрэг хий багтана. Эдгээр нь янз бүрийн фармакологийн шинж чанартай боловч голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис бөгөөд олонх нь мөн судсанд нөлөөлөх үйлдэлтэй. Эдгээрийг ихэвчлэн залуу хүмүүс хэрэглэдэг бөгөөд бусад сэтгэц нөлөөт бодис олж авах нь хүндрэлтэй буюу боломжгүй үед хэрэглэж болно. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого сайтар тогтоогдсон. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын донтолт ба амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын үгүйлэх хамшинжийг дэлхий даяар харьцангуй ховор боловч хүлээн зөвшөөрсөн байдаг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь мөн тэнэгрэл зэрэг мэдрэл-танин мэдэхүйн хямрал үүсгэж болно.
Disorders due to use of volatile inhalants are characterised by the pattern and consequences of volatile inhalant use. Volatile inhalants include a range of compounds that are in the gaseous or vapour phase at ambient temperatures and include various organic solvents, glues, gasoline (petrol), nitrites and gases such as nitrous oxide, trichloroethane, butane, toluene, fluorocarbons, ether and halothane. They have a range of pharmacological properties but are predominantly central nervous system depressants, with many also having vasoactive effects. They tend to be used by younger persons and may be used when access to alternative psychoactive substances is difficult or impossible. Volatile Inhalant Intoxication is well recognized. Volatile inhalants have dependence-producing properties and Volatile Inhalant Dependence and Volatile Inhalant Withdrawal is recognized although comparatively uncommon worldwide. Volatile Inhalant-Induced Mental Disorders are described. They may also cause neurocognitive impairment, including Dementia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэх үед буюу хэрэглэснээс хойш удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу тэнцвэрийн хямралаар илэрдэг эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын мэдэгдэж буй фармакологийн нөлөөний шалтгаант бөгөөд тэдгээрийн хүч нь хэрэглэсэн амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэмжээтэй нягт холбоотой. Тэдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд амьсгалаар авдаг дэгдэмхий бодис биеэс ялгарахын хэрээр намдана. Илрэх шинжид эйфори, дүгнэх чадвар алдагдах, түрэмгийлэл, нойрмоглох, ступор буюу ком, толгой эргэх, салга, тэнцвэрийн хямрал, хэл ээдрэх, алхаа тогтворгүй болох, летарги ба хайхрамжгүй болох, сэтгэц хөдөлгөөний удаашрал, хараа хямрах зэрэг багтаж болно. Булчингийн сулрал ба диплопи илэрч болно. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэх нь зүрхний хэм алдагдал, зүрх зогсох байдал үүсгэж, үхэлд хүргэж болно. Хар тугалга агуулсан амьсгалаар авдаг бодис (жишээ нь, түлш/бензиний зарим хэлбэр) ухаан будилах, цочромтгой байх, ком ба таталт үүсгэж болно.
Volatile inhalant intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of a volatile inhalant that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of volatile inhalants and their intensity is closely related to the amount of volatile inhalant consumed. They are time-limited and abate as the volatile inhalant is cleared from the body. Presenting features may include euphoria, impaired judgment, aggression, somnolence, stupor or coma, dizziness, tremor, lack of coordination, slurred speech, unsteady gait, lethargy and apathy, psychomotor retardation, and visual disturbances. Muscle weakness and diplopia may occur. Use of volatile inhalants may cause cardiac arrhythmia, cardiac arrest, and death. Inhalants containing lead (e.g. some forms of petrol/gasoline) may cause confusion, irritability, coma and seizures.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код