Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисод орчны температурт хий буюу уурын төлөвт байдаг төрөл бүрийн нэгдэл хамаарах бөгөөд үүнд янз бүрийн органик уусгагч, цавуу, бензин (түлш), нитрит болон азотын дутуу исэл, трихлорэтан, бутан, толуол, фторт нүүрстөрөгч, эфир ба галотан зэрэг хий багтана. Эдгээр нь янз бүрийн фармакологийн шинж чанартай боловч голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис бөгөөд олонх нь мөн судсанд нөлөөлөх үйлдэлтэй. Эдгээрийг ихэвчлэн залуу хүмүүс хэрэглэдэг бөгөөд бусад сэтгэц нөлөөт бодис олж авах нь хүндрэлтэй буюу боломжгүй үед хэрэглэж болно. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого сайтар тогтоогдсон. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын донтолт ба амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын үгүйлэх хамшинжийг дэлхий даяар харьцангуй ховор боловч хүлээн зөвшөөрсөн байдаг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь мөн тэнэгрэл зэрэг мэдрэл-танин мэдэхүйн хямрал үүсгэж болно.
Disorders due to use of volatile inhalants are characterised by the pattern and consequences of volatile inhalant use. Volatile inhalants include a range of compounds that are in the gaseous or vapour phase at ambient temperatures and include various organic solvents, glues, gasoline (petrol), nitrites and gases such as nitrous oxide, trichloroethane, butane, toluene, fluorocarbons, ether and halothane. They have a range of pharmacological properties but are predominantly central nervous system depressants, with many also having vasoactive effects. They tend to be used by younger persons and may be used when access to alternative psychoactive substances is difficult or impossible. Volatile Inhalant Intoxication is well recognized. Volatile inhalants have dependence-producing properties and Volatile Inhalant Dependence and Volatile Inhalant Withdrawal is recognized although comparatively uncommon worldwide. Volatile Inhalant-Induced Mental Disorders are described. They may also cause neurocognitive impairment, including Dementia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын шалтгаант солиорох эмгэг нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг солиорлын шинж тэмдгээр (жишээ нь, дэмийрэх шинж, хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй, илт эмх замбараагүй зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого буюу амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын үгүйлэх хамшинжид онцлог хүртэхүй, танин мэдэхүй буюу зан төрхийн солиорол төст хямралаас илт давж гарна. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь солиорлын шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь, шизофрени, солиорлын шинж бүхий сэтгэл санааны эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь солиорлын шинж тэмдэг амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл солиорлын шинж бүхий анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь, амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Volatile inhalant-induced psychotic disorder is characterised by psychotic symptoms (e.g. delusions, hallucinations, disorganized thinking, grossly disorganized behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from volatile inhalants. The intensity or duration of the symptoms is substantially in excess of psychotic-like disturbances of perception, cognition, or behaviour that are characteristic of Volatile inhalant intoxication or Volatile inhalant withdrawal. The amount and duration of volatile inhalant use must be capable of producing psychotic symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g. Schizophrenia, a Mood disorder with psychotic symptoms), as might be the case if the psychotic symptoms preceded the onset of the volatile inhalant use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the volatile inhalant use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with psychotic symptoms (e.g. a history of prior episodes not associated with volatile inhalant use).
ICD-10-тай харгалзах код