Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
MDMA (метилендиоксиметамфетамин) буюу MDA (метилендиоксиамфетамин) зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. MDMA нь олон оронд, ялангуяа залуучуудын дунд түгээмэл хэтрүүлэн хэрэглэдэг мансууруулах бодис юм. Энэ нь голчлон „экстази“ нэрээр мэдэгдэх шахмал хэлбэрээр олддог. Фармакологийн хувьд MDMA нь сэдээх ба эмпатоген шинж чанартай бөгөөд эдгээр шинж чанар нь залуучуудыг нийгмийн болон бусад харилцааны үед түүнийг хэрэглэхэд хөтөлдөг. Олон оронд болон залуучуудын олон дэд бүлгийн дунд өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл MDMA буюу түүнтэй төстэй бодисын донтолт ба MDMA буюу түүнтэй төстэй бодисын үгүйлэх хамшинж харьцангуй ховор. Түүний хэрэглээнээс бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд үүсч болно. MDA зэрэг MDMA-ийн хэд хэдэн аналог байдаг.
Disorders due to use of MDMA (methylene-dioxymethamphetamine) or related drugs, including MDA (methylene-dioxyamphetamine) are characterised by the pattern and consequences of MDMA or related drug use. MDMA is a common drug of abuse in many countries especially among young people. It is predominantly available in tablet form known as ‘ecstasy’. Pharmacologically, MDMA has stimulant and empathogenic properties and these encourage its use among young people for social and other interactions. Considering its wide prevalence in many countries and among many sub-groups of young people, MDMA and Related Drug Dependence and MDMA and Related Drug Withdrawal are comparatively uncommon. Substance-Induced Mental Disorders may arise from its use. Several analogues of MDMA exist, including MDA.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын хордлого нь MDMA буюу түүнтэй төстэй бодис хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санаа, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүндийн зэрэг нь хэрэглэсэн MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд MDMA буюу түүнтэй төстэй бодис биеэс гадагшлахын хэрээр намжина. Илрэх шинжид бэлгийн сонирхол ба идэвх нэмэгдэх буюу нөхцөл байдалд үл нийцэх, сэтгэл түгшилт, тайван бус байх, сэтгэл догдлох ба хөлрөх хамаарч болно. Ховор тохиолдолд, ихэвчлэн хүнд хордлогын үед MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэх нь дистони ба таталт үүсгэж болно. Гэнэтийн үхэл нь ховор боловч тогтоогдсон хүндрэл юм.
MDMA or related drug intoxication, including MDA is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of MDMA or related drugs that is characterised by disturbances in consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of MDMA or related drugs and their intensity is closely related to the amount of MDMA or a related drug consumed. They are time-limited and abate as MDMA or a related drug is cleared from the body. Presenting features may include increased or inappropriate sexual interest and activity, anxiety, restlessness, agitation, and sweating. In rare instances, usually in severe intoxication, use of MDMA or related drugs, including MDA can result in dystonia and seizures. Sudden death is a rare but recognised complication.
ICD-10-тай харгалзах код