Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
MDMA (метилендиоксиметамфетамин) буюу MDA (метилендиоксиамфетамин) зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. MDMA нь олон оронд, ялангуяа залуучуудын дунд түгээмэл хэтрүүлэн хэрэглэдэг мансууруулах бодис юм. Энэ нь голчлон „экстази“ нэрээр мэдэгдэх шахмал хэлбэрээр олддог. Фармакологийн хувьд MDMA нь сэдээх ба эмпатоген шинж чанартай бөгөөд эдгээр шинж чанар нь залуучуудыг нийгмийн болон бусад харилцааны үед түүнийг хэрэглэхэд хөтөлдөг. Олон оронд болон залуучуудын олон дэд бүлгийн дунд өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл MDMA буюу түүнтэй төстэй бодисын донтолт ба MDMA буюу түүнтэй төстэй бодисын үгүйлэх хамшинж харьцангуй ховор. Түүний хэрэглээнээс бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд үүсч болно. MDA зэрэг MDMA-ийн хэд хэдэн аналог байдаг.
Disorders due to use of MDMA (methylene-dioxymethamphetamine) or related drugs, including MDA (methylene-dioxyamphetamine) are characterised by the pattern and consequences of MDMA or related drug use. MDMA is a common drug of abuse in many countries especially among young people. It is predominantly available in tablet form known as ‘ecstasy’. Pharmacologically, MDMA has stimulant and empathogenic properties and these encourage its use among young people for social and other interactions. Considering its wide prevalence in many countries and among many sub-groups of young people, MDMA and Related Drug Dependence and MDMA and Related Drug Withdrawal are comparatively uncommon. Substance-Induced Mental Disorders may arise from its use. Several analogues of MDMA exist, including MDA.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын шалтгаант солиорох эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хордлогын үед буюу удалгүй үүсдэг солиорлын шинж тэмдгээр (жишээ нь дэмийрэх шинж, хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй, илт эмх замбараагүй зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хордлогод онцлог хүртэхүй, танин мэдэхүй буюу зан төрхийн солиорол төст хямралаас илт давж гарна. MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь солиорлын шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь шизофрени, солиорлын шинж бүхий сэтгэл санааны эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь солиорлын шинж тэмдэг MDMA буюу түүнтэй төстэй бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээ зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл солиорлын шинж бүхий анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
MDMA or related drug-induced psychotic disorder, including MDA is characterised by psychotic symptoms (e.g., delusions, hallucinations, disorganised thinking, grossly disorganised behaviour) that develop during or soon after intoxication with MDMA or related drugs. The intensity or duration of the symptoms is substantially in excess of psychotic-like disturbances of perception, cognition, or behaviour that are characteristic of MDMA or related drug intoxication. The amount and duration of MDMA or related drug use must be capable of producing psychotic symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., Schizophrenia, a Mood disorder with psychotic symptoms), as might be the case if the psychotic symptoms preceded the onset of the MDMA or related drug use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the MDMA or related drug use, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with psychotic symptoms (e.g., a history of prior episodes not associated with MDMA or related drug use, including MDA).
ICD-10-тай харгалзах код