Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
MDMA (метилендиоксиметамфетамин) буюу MDA (метилендиоксиамфетамин) зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. MDMA нь олон оронд, ялангуяа залуучуудын дунд түгээмэл хэтрүүлэн хэрэглэдэг мансууруулах бодис юм. Энэ нь голчлон „экстази“ нэрээр мэдэгдэх шахмал хэлбэрээр олддог. Фармакологийн хувьд MDMA нь сэдээх ба эмпатоген шинж чанартай бөгөөд эдгээр шинж чанар нь залуучуудыг нийгмийн болон бусад харилцааны үед түүнийг хэрэглэхэд хөтөлдөг. Олон оронд болон залуучуудын олон дэд бүлгийн дунд өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл MDMA буюу түүнтэй төстэй бодисын донтолт ба MDMA буюу түүнтэй төстэй бодисын үгүйлэх хамшинж харьцангуй ховор. Түүний хэрэглээнээс бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд үүсч болно. MDA зэрэг MDMA-ийн хэд хэдэн аналог байдаг.
Disorders due to use of MDMA (methylene-dioxymethamphetamine) or related drugs, including MDA (methylene-dioxyamphetamine) are characterised by the pattern and consequences of MDMA or related drug use. MDMA is a common drug of abuse in many countries especially among young people. It is predominantly available in tablet form known as ‘ecstasy’. Pharmacologically, MDMA has stimulant and empathogenic properties and these encourage its use among young people for social and other interactions. Considering its wide prevalence in many countries and among many sub-groups of young people, MDMA and Related Drug Dependence and MDMA and Related Drug Withdrawal are comparatively uncommon. Substance-Induced Mental Disorders may arise from its use. Several analogues of MDMA exist, including MDA.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын шалтгаант дэмийрэл нь бодисын хордлогын үед буюу удалгүй, эсвэл MDMA буюу түүнтэй төстэй бодис хэрэглэх явцад үүсдэг, дэмийрлийн өвөрмөц шинжүүд бүхий анхаарал ба ухамсрын хямралтай цочмог байдлаар илэрдэг. MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь дэмийрэл үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэг, өөр бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж, эсвэл Сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилагдаагүй эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй.
MDMA or related drug-induced delirium, including MDA is characterised by an acute state of disturbed attention and awareness with specific features of delirium that develops during or soon after substance intoxication or during the use of MDMA or related drugs. The amount and duration of MDMA or related drug use must be capable of producing delirium. The symptoms are not better explained by a primary mental disorder, by use of or withdrawal from a different substance, or by another health condition that is not classified under Mental, behavioural and neurodevelopmental disorders.
ICD-10-тай харгалзах код