Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Кетамин буюу фенциклидин (PCP) зэрэг диссоциатив бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь диссоциатив бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Диссоциатив бодисд кетамин ба PCP, мөн тэдгээрийн (харьцангуй ховор) химийн аналогууд хамаарна. Кетамин нь бага ба дунд орлоготой орнуудад, ялангуяа Африкт, мөн яаралтай нөхцөлд өргөн хэрэглэгддэг, судсаар тарих мэдээгүйжүүлэх эм юм. Мөн кетаминыг зарим сэтгэцийн эмгэгийн (жишээ нь эмчилгээнд тэсвэртэй сэтгэл гутрах эмгэг) эмчилгээнд хэрэглэх боломжийг судалж байна. Энэ нь мөн олон оронд эмнэлгийн бус зорилгоор өргөн хэрэглэгддэг бодис бөгөөд амаар буюу хамрын замаар хэрэглэх, эсвэл тарьж хэрэглэж болно. Энэ нь эйфорийн мэдрэмж үүсгэдэг боловч тунгаас хамааран илрэх хий үзэгдэл ба диссоциаци нь тааламжгүй гаж нөлөө болох нь тогтоогдсон. Фенциклидин нь дэлхий дахинд илүү хязгаарлагдмал тархалттай бөгөөд мөн эйфори ба диссоциатив нөлөө үзүүлдэг. Түүний хэрэглээ нь тухайн хүнд урьд нь ажиглагддаггүй байсан жигтэй зан төрх, тэр дундаа өөрийгөө гэмтээх үйлдэлд хүргэж болно. Диссоциатив бодисын донтолтыг тодорхойлсон боловч ихэнх эрх бүхий эх сурвалж үгүйлэх хамшинжийг хүлээн зөвшөөрдөггүй. Диссоциатив бодисын шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэг тогтоогдсон.
Disorders due to use of dissociative drugs including ketamine and phencyclidine (PCP) are characterised by the pattern and consequences of dissociative drug use. Dissociative drugs include ketamine and PCP and their (comparatively rare) chemical analogues. Ketamine is an intravenous anaesthetic widely used in low- and middle-income countries, particularly in Africa, and in emergency situations. Ketamine is also undergoing evaluation for treatment of some mental disorders (e.g., treatment resistant Depressive Disorders). It is also a widespread drug of nonmedical use in many countries and may be taken by the oral or nasal routes or injected. It produces a sense of euphoria but depending on the dose, emergent hallucinations and dissociation are recognised as unpleasant side effects. Phencyclidine has a more restricted worldwide distribution and also has euphoric and dissociative effects. Its use may result in bizarre behaviour uncharacteristic for the individual, including self-harm. Dissociative Drug Dependence is described but a withdrawal syndrome is not recognized by most authorities. Several Dissociative Drug-Induced Mental Disorders are recognised.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Кетамин буюу фенциклидин (PCP) зэрэг диссоциатив бодисын шалтгаант солиорох эмгэг нь диссоциатив бодисын хордлогын үед буюу удалгүй үүсдэг солиорлын шинж тэмдгээр (жишээ нь дэмийрэх шинж, хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй, илт эмх замбараагүй зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь диссоциатив бодисын хордлогод онцлог хүртэхүй, танин мэдэхүй буюу зан төрхийн солиорол төст хямралаас илт давж гарна. Диссоциатив бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь солиорлын шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь шизофрени, солиорлын шинж бүхий сэтгэл санааны эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь солиорлын шинж тэмдэг диссоциатив бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, диссоциатив бодисын хэрэглээ зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл солиорлын шинж бүхий анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь диссоциатив бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Dissociative drug-induced psychotic disorder including ketamine or phencyclidine (PCP) is characterised by psychotic symptoms (e.g., delusions, hallucinations, disorganised thinking, grossly disorganised behaviour) that develop during or soon after intoxication with dissociative drugs. The intensity or duration of the symptoms is substantially in excess of psychotic-like disturbances of perception, cognition, or behaviour that are characteristic of Dissociative drug intoxication. The amount and duration of Dissociative drug use must be capable of producing psychotic symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., Schizophrenia, a Mood disorder with psychotic symptoms), as might be the case if the psychotic symptoms preceded the onset of the dissociative drug use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the dissociative drug use, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with psychotic symptoms (e.g., a history of prior episodes not associated with dissociative drug use).
ICD-10-тай харгалзах код