Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь олон төрлийн сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Энэ бүлгийг кодлох зорилгоор оруулсан хэдий ч ихэнх эмнэлзүйн нөхцөлд энэ бүлгийн ангиллыг ашиглахын оронд бодис хэрэглэсний шалтгаант олон тодорхой эмгэгийг тус тусад нь оноохыг зөвлөж байна.
Disorders due to use of multiple specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of multiple psychoactive substances. Although this grouping is provided for coding purposes, in most clinical situations it is recommended that multiple specific disorders due to substance use be assigned rather than using categories from this grouping.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн, бодис хэрэглэсний шалтгаант эмгэгийн бүлэгт тусгайлан тодорхойлсон бусад бодисын ангид хамаарахгүй олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис буюу эмийн хэрэглээний хэв маяг. Хэрэглээ үечилсэн бол бодисын хэрэглээний хэв маяг дор хаяж 12 сарын хугацаанд, тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрхий байна. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдээс үүдэлтэй: (1) олон төрлийн бодисын хордлого буюу сэтгэц нөлөөт эмийн хэрэглээтэй холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний олон төрлийн бодисын хордлого буюу сэтгэц нөлөөт эмийн хэрэглээтэй холбоотой зан төрхтэй шууд холбоотой, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хохирол буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of multiple specified psychoactive substances or medications that are not included in the other substance classes specifically identified under Disorders Due to Substance Use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of substance use is evident over a period of at least 12 months if use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to multiple substance intoxication or psychoactive medication use; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to multiple substance intoxication or psychoactive medication use on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of multiple specified psychoactive substances applies.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн, бодис хэрэглэсний шалтгаант эмгэгийн бүлэгт тусгайлан тодорхойлсон бусад бодисын ангид хамаарахгүй олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодис буюу эмийн тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглээний хэв маяг. Бодисын тасралтгүй хэрэглээний хэв маяг дор хаяж нэг сарын хугацаанд илэрхий байна. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдээс үүдэлтэй: (1) олон төрлийн бодисын хордлого буюу сэтгэц нөлөөт эмийн хэрэглээтэй холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд олон төрлийн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний олон төрлийн бодисын хордлого буюу сэтгэц нөлөөт эмийн хэрэглээтэй холбоотой зан төрхтэй шууд холбоотой, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хохирол буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of continuous (daily or almost daily) use of multiple specified psychoactive substances or medications that are not included in the other substance classes specifically identified under Disorders Due to Substance Use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of continuous substance use is evident over a period of at least one month. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to multiple substance intoxication or psychoactive medication use; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to multiple substance intoxication or psychoactive medication use on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of multiple specified psychoactive substances applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код