Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тухайн тодорхой бодис нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй үед сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Эдгээр ангиллыг хямрал нь бодис хэрэглэсний шалтгаантай нь тодорхой боловч бодисын тодорхой анги нь үл мэдэгдэх эмнэлзүйн нөхцөлд ашиглаж болно. Холбогдох бодис тогтоогдсоны дараа хямралыг тохирох бодисын ангид дахин кодлоно.
Disorders due to use of unknown or unspecified psychoactive substances are characterised by the pattern and consequences of psychoactive substance use when the specific substance is unknown or unspecified. These categories may be used in clinical situations in which it is clear that the disturbance is due to substance use but the specific class of substance is unknown. Once the relevant substance is identified, the disturbance should be recoded under the appropriate substance class.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын донтолт нь тухайн бодисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Үүний онцлог шинж нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодис хэрэглэх хүчтэй дотоод хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас илүү хэрэглээнд тэргүүлэх ач холбогдол өгөх нь нэмэгдэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээгээ үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжийг ихэвчлэн үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодис хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Донтолтын шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд илэрдэг боловч үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисыг хамгийн багадаа 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Unknown or unspecified psychoactive substance dependence is a disorder of regulation of use of an unknown or unspecified substance arising from repeated or continuous use of the substance. The characteristic feature is a strong internal drive to use the unknown or unspecified substance, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use the unknown or unspecified substance. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if use of the unknown or unspecified substance is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын донтолт, тогтвортой бүрэн сайжралтай гэсэн онош тавигдсаны дараа, ихэвчлэн эмчилгээний курс буюу бусад арга хэмжээний (өөрөө авсан арга хэмжээг оролцуулан) дараа тухайн хүн 12 ба түүнээс дээш сарын хугацаанд уг бодисыг хэрэглээгүй байна.
After a diagnosis of Unknown or unspecified psychoactive substance dependence, sustained full remission, and often following a treatment episode or other intervention (including self-intervention), the person has been abstinent from the substance for 12 months or longer.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код