Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тухайн тодорхой бодис нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй үед сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Эдгээр ангиллыг хямрал нь бодис хэрэглэсний шалтгаантай нь тодорхой боловч бодисын тодорхой анги нь үл мэдэгдэх эмнэлзүйн нөхцөлд ашиглаж болно. Холбогдох бодис тогтоогдсоны дараа хямралыг тохирох бодисын ангид дахин кодлоно.
Disorders due to use of unknown or unspecified psychoactive substances are characterised by the pattern and consequences of psychoactive substance use when the specific substance is unknown or unspecified. These categories may be used in clinical situations in which it is clear that the disturbance is due to substance use but the specific class of substance is unknown. Once the relevant substance is identified, the disturbance should be recoded under the appropriate substance class.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж нь донтолт үүссэн, эсвэл үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисыг удаан хугацаанд буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисын хэрэглээг зогсоох буюу багасгах үед үүсдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжийн эмнэлзүйн ач холбогдолтой цогц юм. Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж эмчийн бичиж өгсөн сэтгэц нөлөөт эмийг эмчилгээний ердийн тунгаар хэрэглэсэн үед ч үүсч болно. Үгүйлэх байдлын өвөрмөц шинж нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисын фармакологийн шинж чанараас хамаарна.
Withdrawal due to unknown or unspecified psychoactive substance is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of an unknown or unspecified substance in individuals who have developed dependence or have used the unknown or unspecified substance for a prolonged period or in large amounts. Withdrawal due to unknown or unspecified psychoactive substance can also occur when prescribed psychoactive medications have been used in standard therapeutic doses. The specific features of the withdrawal state depend on the pharmacological properties of the unknown or unspecified substance.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй бодисын хэрэглээг зогсоосон буюу багасгасны дараа хүртэхүйн хямрал ба таталт хоёулаа дагалдсан үгүйлэх хамшинж үүсэх.
The development of a withdrawal syndrome accompanied by both perceptual disturbances and seizures following cessation or reduction of use of the unknown or unspecified substance.
ICD-10-тай харгалзах код