Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Сэтгэц нөлөөт бус бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хэрэглэх хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Сэтгэц нөлөөт бус бодист туулга, анаболик стероид, өсөлтийн даавар, эритропоэтин ба стероид бус үрэвслийн эсрэг эм хамаарна. Мөн үүнд худалдааны нэртэй буюу жоргүй олгодог эм ба ардын эм хамаарч болно. Эдгээр бодисыг эмнэлгийн бус зорилгоор хэрэглэх нь сэтгэц нөлөөт бус бодисын биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замын (жишээ нь, өөрөө судсаар тарьснаас үүдэлтэй халдвар) улмаас тухайн хүнд хор хөнөөл учрахтай холбоотой байж болно. Тэдгээр нь хордлого, донтолт буюу үгүйлэх хамшинжтэй холбоогүй бөгөөд бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгийн тогтоогдсон шалтгаан болдоггүй.
Disorders due to use of non-psychoactive substances are characterised by the pattern and consequences of non-medical use of non-psychoactive substances. Non-psychoactive substances include laxatives, anabolic steroids, growth hormone, erythropoietin, and non-steroidal anti-inflammatory drugs. They may also include proprietary or over-the-counter medicines and folk remedies. Non-medical use of these substances may be associated with harm to the individual due to the direct or secondary toxic effects of the non-psychoactive substance on body organs and systems, or a harmful route of administration (e.g., infections due to intravenous self-administration). They are not associated with intoxication or with a dependence or withdrawal syndrome and are not recognized causes of substance-induced mental disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан сэтгэц нөлөөт бус бодис хэрэглэх хэв маяг. Хэрэглээний хэв маяг нь хэрэглээ үечилсэн бол хамгийн багадаа 12 сарын, хэрэглээ тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол хамгийн багадаа нэг сарын хугацаанд ажиглагдана. Хор хөнөөл нь бодисын биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүдэж болно.
A pattern of use of non-psychoactive substances that has caused clinically significant harm to a person’s physical or mental health. The pattern of use is evident over a period of at least 12 months if use is episodic and at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm may be caused by the direct or secondary toxic effects of the substance on body organs and systems, or a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан сэтгэц нөлөөт бус бодисыг үечилсэн буюу завсарлагатай хэрэглэх хэв маяг. Сэтгэц нөлөөт бус бодисыг үечилсэн буюу завсарлагатай хэрэглэх хэв маяг хамгийн багадаа 12 сарын хугацаанд ажиглагдана. Хор хөнөөл нь биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүдэж болно.
A pattern of episodic or intermittent use of a non-psychoactive substance that has caused damage to a person’s physical or mental health. The pattern of episodic or intermittent use of the non-psychoactive substance is evident over a period of at least 12 months. Harm may be caused by the direct or secondary toxic effects on body organs and systems, or a harmful route of administration.
ICD-10-тай харгалзах код