Immunobullous diseases of the skin
Арьс буюу салст бүрхүүлийн өвөрмөц антигений эсрэг чиглэсэн, цусанд эргэлдэх аутоэсрэгбие илэрч, цэврүү буюу шалбархай үүсэх шинжээр илэрдэг эмгэгийн бүлэг.
Тодорхойлолт
Цэврүүтэлт нь арьс ба салст бүрхүүлд цэврүү үүсэх шинжээр илэрдэг архаг аутоиммун арьсны өвчний бүлэг юм. Өвчний яг шалтгаан тодорхойгүй боловч өвчин нь десмосомын бүрэлдэхүүний эсрэг аутоэсрэгбиеэр дамжина. Эмнэлзүйн гурван хэлбэрийг тодорхойлсон. Жирийн цэврүүтэлт, навчин цэврүүтэлт ба ургалтат цэврүүтэлт. Бусад хувилбар бас байдаг, тухайлбал эс хоорондын IgA дерматоз ба паранеопласт цэврүүтэлт.
Pemphigus is a group of chronic autoimmune skin diseases characterised by blister formation on the skin and the mucous membranes. The exact causes of the disease are unknown but the disease is mediated by auto-antibodies to desmosome components. Three clinical forms have been characterised. Pemphigus vulgaris, pemphigus foliaceus and pemphigus vegetans. Other variants exist, namely intercellular IgA dermatosis and paraneoplastic pemphigus.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Навчин цэврүүтэлт нь десмосомын бүрэлдэхүүн болох десмоглеин 1-ийн эсрэг аутоэсрэгбиеэр дамжин арьсанд өнгөц цэврүү үүсэх шинжээр илэрдэг архаг аутоиммун арьсны өвчин юм.
Pemphigus foliaceus is a chronic autoimmune skin disease characterised by superficial blister formation on the skin mediated by auto-antibodies to the desmosome component desmoglein 1.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Навчин цэврүүтэлт нь тархалтаараа цэврүүтэлтийн харьцангуй ховор хэлбэр (10-20%) юм. Өвчин дунд насанд эхэлдэг боловч хүүхдийн тохиолдол ч гардаг. Өвчин өнгөц цэврүүтэлтээр илрэх бөгөөд энэ нь ихэвчлэн ялангуяа их бие, хуйх ба нүүрэнд хайрстай шалбархай хэлбэрээр илэрнэ. Салст бүрхүүлийн гэмтэл үүсдэггүй. Улайралт цэврүүтэлт ба хомхой хэлбэрийн цэврүүтэлт нь түүний хувилбар юм. Бразил ба түүний хөрш нутагт fogo selvagem гэж нэрлэгддэг нутагшмал хэлбэр байдаг. Десмосомын бүрэлдэхүүн болох десмоглеин 1-ийн (кератиноцитын мембраны молекул) эсрэг аутоэсрэгбие эпидермис доторх ан цав үүсгэнэ. Оношийг мөхлөгт давхаргад буюу эвэрлэг давхаргын яг доор эпидермис доторх цэврүүг харуулах стандарт гистопатологийн шинжилгээ ба хучуур эсийн гадаргуу дээр IgG илрүүлэх шууд ба шууд бус иммунофлуоресценцийн шинжилгээгээр баталгаажуулна. Өвчний идэвх нь цусанд эргэлдэх эсрэгбиеийн түвшинтэй ойролцоогоор хамааралтай. Тогтолцооны стероид нь эхний сонгох эмчилгээ бөгөөд дархлаа дарангуйлах эмтэй хавсарч болно. Сүүлийн хэдэн арван жилд цэврүүтэлтийн тавилан мэдэгдэхүйц сайжирсан боловч ихэвчлэн халдварын улмаас нас баралт тохиолддог.
Pemphigus foliaceus is the less common form of pemphigus (10-20%) prevalence. Onset occurs in middle age but childhood cases occur. The disease presents with superficial blistering often manifest as scaly erosions particularly on the trunk, scalp and face. Mucosal lesions do not occur. Pemphigus erythematosus and pemphigus herpetiformis are variants. An endemic form exists in Brazil and adjacent areas, known as fogo selvagem. Autoantibodies directed against the desmosome component desmoglein 1 (a keratinocyte membrane molecule) cause intraepidermal clefting. Diagnosis is confirmed by standard histopathology showing intraepidermal blisters in the granular layer or just below the stratum corneum and direct and indirect immunofluorescence showing IgG at the cell surface of epithelial cells. The disease activity is roughly correlated with the level of circulating antibodies. Systemic steroids are the initial treatment of choice and can be combined with immunosuppressant drugs. The prognosis of pemphigus has markedly improved over the last decades nevertheless mortality does occur mostly as a consequence of infection.
ICD-10-тай харгалзах код