Амлодипин БПКОН-10 (Amlodipine BPCON-10)
Хэрэглэх заалт
- Эссенциаль гипертензи.
- Архаг тогвортой болон судасны агчилтат (Принцметалын) зүрхний бах.
Эсрэг заалт
Амлодипин дараах өвчтөнүүдэд хориглох заалттай.
- Хүнд хэлбэрийн гипотензи
- Шок (зүрхний шокийг оролцуулаад)
- Дигидропиридиний уламжлалууд, амлодипин болон эмийн найрлаганд орсон аль нэгэн туслах бодист хэт мэдрэгшсэн өвчтөнүүд
- Зүрхний цочмог шигдээсийн дараах гемодинамик нь тогтворгүй байгаа зүрхний үйл ажиллагааны дутмагшил (эхний 28 хоногийн хугацаанд)
- Зүүн ховдолын цус шахан гаргах урсгалд саадтай үед (гол судасны ноцтой стеноз).