Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Хүний цайрын хүнд дутлын эмнэлзүйн шинж нь өсөлт хоцрох, бэлгийн ба ясны боловсорлт удаашрах, арьсны гэмтэл, суулга, халзрал, хоолны дуршил буурах, дархлааны тогтолцооны согогоор дамжин халдварт өртөмтгий болох, мөн зан төрхийн өөрчлөлт илрэх юм. Цайрын хязгаарын буюу хөнгөн дутлын нөлөө төдийлөн тодорхой бус. Өсөлтийн хурд буурах ба дархлааны хамгаалалт алдагдах нь хүний цайрын хөнгөн дутлын өнөөг хүртэл тодорхой нотлогдсон цорын ганц шинж юм. Цайрын бага хэрэглээнээс үүдэлтэй гэж үздэг амт мэдрэх чадвар ба шарх эдгэрэлт алдагдах зэрэг бусад нөлөө төдийлөн тогтвортой ажиглагддаггүй.
The clinical features of severe zinc deficiency in humans are growth retardation, delayed sexual and bone maturation, skin lesions, diarrhoea, alopecia, impaired appetite, increased susceptibility to infections mediated via defects in the immune system, and the appearance of behavioural changes. The effects of marginal or mild zinc deficiency are less clear. A reduced growth rate and impairments of immune defence are so far the only clearly demonstrated signs of mild zinc deficiency in humans. Other effects, such as impaired taste and wound healing, which have been claimed to result from a low zinc intake, are less consistently observed.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Цайрын дутал хөгжиж буй орнуудад нэлээд түгээмэл бөгөөд ихэвчлэн тэжээлийн дутал буюу бичил тэжээлийн бусад дуталтай (төмөр) холбоотой байдаг. Цайрын дутал хурдан үржиж буй эдэд хамгийн хүчтэй нөлөөлнө. Цайрын дутал хүүхдийн бие бялдрын өсөлт, мөн олон төрлийн халдварын эрсдэл ба хүндийн зэрэгт нөлөөлнө. Цайрын архаг дутал нь хүүхдийн өсөлт хоцрох, хипогонадизм ба үргүйдэл, амтны гажиг, суулга, мөч ба нүхний эргэн тойрны дерматит, глоссит, халзрал, эвэрлэг бүдэгших, харанхуйд дасан зохицох чадвар алдагдах ба зан төрхийн өөрчлөлттэй холбоотой. Эсийн дархлаа алдагдах нь ажиглагдана. Фитат ихтэй хоол хүнс цайрыг холбож, түүний шингээлтийг алдагдуулна. Архаг суулга ба цоргоор ходоод-гэдэсний шүүрэл хэт их алдагдах нь дутал үүсгэж болно. Энтеропатийн акродерматит нь гэдсэнд цайр шингээх нь алдагдсан, рецессив хэлбэрээр удамшдаг ховор өвчин юм.
Zinc deficiency is quite common in the developing world and is often associated with malnutrition or other micronutrient deficiencies (iron). Zinc deficiency has its most profound effect on rapidly proliferating tissues. Zinc deficiency affects children’s physical growth and the risk and severity of a variety of infections. Chronic zinc deficiency is associated with growth retardation in children, hypogonadism and infertility, dysgeusia, diarrhoea, dermatitis on the extremities and around orifices, glossitis, alopecia, corneal clouding, loss of dark adaptation, and behavioural changes. Impaired cellular immunity is observed. Diets rich in phytates bind zinc, impairing its absorption. Excessive loss of gastrointestinal secretions through chronic diarrhea and fistulas may precipitate deficiency. Acrodermatitis enteropathica is a rare, recessively inherited disease in which intestinal absorption of zinc is impaired.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан