Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Иодын дутлын эмгэг (IDD) нь голчлон хоол хүнсээр иод бага авснаас үүдэлтэй бөгөөд хүн амд иодын хангалттай хэрэглээг хангаснаар урьдчилан сэргийлж болох, хүн амын дундах иодын дутлын бүх үр дагаврыг хэлнэ. Иодын дутал нь бага насанд урьдчилан сэргийлэх боломжтой тархины гэмтлийн хамгийн түгээмэл шалтгаан юм.
Iodine deficiency disorders (IDD), caused mainly by a low dietary supply of iodine, refer to all of the consequences of iodine deficiency in a population that can be prevented by ensuring that the population has an adequate intake of iodine. Iodine deficiency is the most frequent cause of preventable brain damage in childhood.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Иодын хэрэглээ зөвлөмж болгосон түвшнээс буурахад бамбай булчирхай бамбай булчирхайн даавар хангалттай хэмжээгээр нийлэгжүүлэх чадваргүй болж болно. Үүний улмаас цусан дахь бамбай булчирхайн дааврын түвшин буурах (бамбай булчирхайн дутмагшил) нь хөгжиж буй тархины гэмтэл, мөн нийтэд нь IDD гэж нэрлэдэг бусад хортой нөлөөний гол хүчин зүйл юм. Энэ нэр томьёог хэрэглэх нь асуудал зөвхөн бахуу ба кретинизмээр хязгаарлагдахгүй, хамаагүй өргөн болохыг онцолдог. Эмнэлзүйн илрэл нь бүх насанд: бахуу, бамбай булчирхайн дутмагшил, цөмийн цацрагт өртөмтгий болох; ургийн үед: аяндаа зулбах, амьгүй төрөлт, төрөлх гажиг ба перинаталь үеийн нас баралт ихсэх; нярайд: нялхсын эндэгдэл ихсэх, дуугүйдэл, хөшүүн хоёрсаа, хялар, бамбай булчирхайн дутмагшил ба одой өсөлт хавсарсан оюуны хомсдол бүхий нярайн эндемик кретинизм; хүүхэд ба өсвөр насныханд: оюуны үйл ажиллагаа алдагдах, бие бялдрын хөгжил хоцрох ба иодоор сэдээгдсэн хипертироз; насанд хүрэгчдэд: оюуны үйл ажиллагаа алдагдах ба иодоор сэдээгдсэн хипертироз.
When iodine intake falls below recommended levels, the thyroid may no longer be able to synthesize sufficient amounts of thyroid hormone. The resulting low level of thyroid hormones in the blood (hypothyroidism) is the principal factor responsible for damage to the developing brain and other harmful effects known collectively as IDD. The adoption of this term emphasizes that the problem extends far beyond simply goitre and cretinism. The clinical manifestations are in all ages: goitre, hypothyroidism, increased susceptibility to nuclear radiation; in fetus: spontaneous abortion, stillbirth, congenital anomalies, and increased perinatal mortality; in neonates: increased infant mortality, neonate endemic cretinism including mental deficiency with a mixture of mutism, spastic diplegia, squint, hypothyroidism and short stature; in children and adolescents: impaired mental function, delayed physical development and iodine-induced hyperthyroidism; and in adults: impaired mental function and iodine-induced hyperthyroidism.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан