Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Төмрийн дутал нь цус, тархи ба булчингийн хэвийн физиологийн үйл ажиллагааг хангахад төмөр хангалтгүй байх байдал юм. Хэрэв дутал хангалттай удаан үргэлжлээгүй, эсвэл хемоглобины хэмжээг тухайн хүйс ба насны бүлгийн босго хэмжээнээс доош буулгахуйц хүнд биш байвал цусбагадалгүйгээр оршиж болно. Төмрийн дутал нь тэжээлийн хамгийн түгээмэл дутал юм.
Iron deficiency is a state in which there is insufficient iron to maintain the normal physiological function of blood, brain and muscles. It can exist in the absence of anaemia if it has not lasted long enough or if it has not been severe enough to cause the haemoglobin concentration to fall below the threshold for the specific sex and age group. Iron deficiency is the most common nutritional deficiency.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Төмрийн дутал гэдэг нь хөдөлгөн ашиглах боломжтой төмрийн нөөц байхгүй бөгөөд эритрон зэрэг эдэд төмрийн нийлүүлэлт алдагдсан шинж ажиглагдах байдлыг хэлнэ. Төмрийн дутлын илүү хүнд үе шат нь цусбагадалтай холбоотой. Тэжээлийн гаралтай төмрийн дутал гэдэг нь хоол хүнс энэ эрдсийн биеийн физиологийн хэрэгцээг хангахуйц төмрөөр хангаж чадахгүй байхыг хэлнэ. Төмрийн дутлын хамгийн их эрсдэлтэй хүн амын бүлэгт нялх хүүхэд, хүүхэд, өсвөр насныхан ба нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд хамаарна.
Цусбагадалтай буюу цусбагадалгүй төмрийн дутал нь хүний эрүүл мэнд ба хүүхдийн хөгжилд чухал үр дагавартай: цусбагадалтай эмэгтэйчүүд ба тэдний нялх хүүхэд перинаталь үед нас барах эрсдэл өндөр; бага жинтэй төрөх эрсдэл ихэснэ; төмрийн дутлын улмаас хүүхдийн оюуны ба бие бялдрын хөгжил хоцрох буюу алдагдана.
Iron deficiency is defined as a condition in which there are no mobilizable iron stores and in which signs of a compromised supply of iron to tissues, including the erythron, are noted. The more severe stages of iron deficiency are associated with anaemia. Nutritional iron deficiency implies that the diet cannot supply enough iron to cover the body’s physiological requirements for this mineral. Populations most at risk for iron deficiency are infants, children, adolescents, and women of childbearing age, especially pregnant women.
Iron deficiency with or without anaemia has important consequences for human health and child development: anaemic women and their infants are at greater risk of dying during the perinatal period; there is increased risk of low birth weight; children’s mental and physical development is delayed or impaired by iron deficiency.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан