Undernutrition
Дутуу хооллолт нь шим тэжээлийг дутуу хэрэглэх буюу шим тэжээлийн шингээлт ба ашиглалт алдагдсаны улмаас биеийн хэрэгцээ хангагдахгүй байх байдал юм. Энэ нь хоол хүнсний хүртээмж байхгүйгээс, эсвэл өвчний үр дагавраар үүсч болно. Дутуу хооллолт гэдэг нь ихэвчлэн эрчим хүчний хэрэглээний дутагдлыг хэлэх боловч тодорхой шим тэжээлийн дутлыг ч хэлж болох бөгөөд цочмог буюу архаг байж болно.
Өөр хэсэгт ангилсан
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Молибден нь хүний цөөн тооны ферментийн кофактор болж үйлчилнэ: сульфитоксидаза, ксантиноксидаза ба альдегидоксидаза. Молибдены кофакторын дутал үүсгэж, эдгээр ферментийн нийлэгжилтийг саатуулдаг ховор, хүнд бодисын солилцооны согог тодорхойлогдсон. Ийм согогтой нярайн цөөхөн нь амьдралын эхний өдрүүдийг давж амьд үлддэг бөгөөд амьд үлдсэн нь мэдрэлийн хүнд гажигтай байдаг. Хоол хүнсний дутагдалтай холбоотой молибдены дутал хүнд туйлын ховор боловч бүрэн парентерал тэжээлийг удаан хугацаанд хэрэглэх үед сульфит хэрэглэсний хоёрдогч үр дагавар хэлбэрээр тодорхойлогдсон. Шинж тэмдэгт: тахикарди, толгой өвдөх, шөнийн сохор, цочромтгой байх ба ком орно. Биохимийн өөрчлөлтөд сийвэн дэх метионины агууламж ихсэх, ийлдсэн дэх шээсний хүчлийн агууламж бага, шээсэн дэх тиосульфат өндөр, шээсэн дэх шээсний хүчил ба сульфатын түвшин бага байх зэрэг орж болно.
Molybdenum functions as a cofactor for a limited number of enzymes in humans: sulphite oxidase, xanthine oxidase and aldehyde oxidase. A rare severe metabolic defect causing molybdenum cofactor deficiency and preventing these enzymes from being synthesized has been described. Few infants with such defects survive the first days of life, and those who survive have severe neurological abnormalities. Although molybdenum deficiency related to a dietary deficiency is extremely rare in humans, it has been described in long-term total parenteral nutrition as being secondary to the administration of sulphite. Symptoms include: tachycardia, headache, night blindness, irritability and coma. Biochemical changes can consist of elevated plasma and methionine concentration, low serum uric acid concentration, high urinary thiosulfate and low urinary uric acid and sulphate levels.
ICD-10-тай харгалзах код