Inborn errors of metabolism
Бодисын солилцооны төрөлх хямрал нь бодисын солилцооны эмгэгийг хамардаг генетикийн өвчний том ангиллыг бүрдүүлнэ. Ихэнх нь янз бүрийн бодисыг (субстрат) өөр бодис (бүтээгдэхүүн) болгон хувиргахыг хөнгөвчилдөг ферментийг кодлодог дан генийн согогоос үүдэлтэй.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тирозинеми, хэвшинж 1 нь элэг-бөөрний илрэлээр илэрдэг аминхүчлийн солилцооны төрөлх хямрал юм. Энэ эмгэгийн эрт эхэлдэг цочмог хэлбэр төрснөөс хойш 15 хоногоос 3 сарын хооронд элэгний эсийн үхжлээр илэрнэ. Үжил түгээмэл хүндрэл болдог. Бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдал үүсч, фосфат алдагдах ба хипофосфатемит сульдаатай холбоотой байна. Хожуу эхэлдэг хэлбэр мөн тодорхойлогдсон бөгөөд бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдлаас үүдэлтэй аминдэмд тэсвэртэй сульдаагаар илэрнэ.
Tyrosinemia type 1 is an inborn error of amino acid metabolism characterised by hepatorenal manifestations. The early-onset acute form of the disorder manifests between 15 days and 3 months after birth with hepatocellular necrosis. Septicaemia is a frequent complication. Renal tubular dysfunction occurs and is associated with phosphate loss and hypophosphatemic rickets. A later onset form has also been described and manifests with vitamin-resistant rickets caused by renal tubular dysfunction.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тирозинеми, хэвшинж 1 нь элэг-бөөрний илрэлээр илэрдэг аминхүчлийн солилцооны төрөлх хямрал юм. Тархалтыг 2 сая хүн тутамд 1 гэж тооцдог. Энэ эмгэгийн эрт эхэлдэг цочмог хэлбэр төрснөөс хойш 15 хоногоос 3 сарын хооронд бөөлжих, суулгалт, шарлалт, хипогликеми, хаван, асцит ба ходоод-гэдэсний цус алдалттай хавсарсан элэгний эсийн үхжлээр илэрнэ. Үжил түгээмэл хүндрэл болдог. Бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдал үүсч, фосфат алдагдах ба хипофосфатемит сульдаатай холбоотой байна. Хожуу эхэлдэг хэлбэр мөн тодорхойлогдсон бөгөөд бөөрний сувганцрын үйл ажиллагааны алдагдлаас үүдэлтэй аминдэмд тэсвэртэй сульдаагаар илэрнэ. Эмчлэхгүй орхивол эмгэгийн цочмог хэлбэрийн үед порфири, полиневрит ба дистони бүхий мэдрэлийн криз үүсч болох бөгөөд ховор тохиолдолд эдгээр нь өвчний анхны илрэл болж болно. Элэгний эсийн хорт карцином түгээмэл тохиолддог. Энэ эмгэг аутосомын рецессив шинжээр удамших бөгөөд тирозины задралд оролцдог фермент болох фумарилацетоацетат гидролазын (FAH, 15q23-q25) дутлаас үүдэлтэй. FAH-ийн дутал нь порфобилиногений нийлэгжилтийн гол фермент болох дельта-аминолевулинат дегидратазыг саатуулахад хүргэнэ. Шээсээр дельта-аминолевулины хүчлийн ялгаралт ихэссэнийг илрүүлэх ба сукцинилацетоны түвшин ихэссэнийг харуулсан шээсний хийн хроматографийн өвөрмөц зураглалаар оношийг баталгаажуулна. Фибробласт дахь FAH-ийн идэвхийг тодорхойлох шинжилгээ мөн хийх боломжтой бөгөөд оношлогоонд хэрэгтэй байж болно. Өвчин үүсгэгч мутаци нь урьд нь тогтоогдсон гэр бүлд метаболитын шинжилгээ, ферментийн судалгаа буюу молекулын шинжилгээгээр төрөхийн өмнөх оношилгоо хийх боломжтой. Эмчилгээний гол нь 2005 онд тирозинеми, хэвшинж 1-ийг эмчлэх ховор өвчний эм болгон Европт худалдаанд гаргах зөвшөөрөл авсан нитизиноныг (NTBC) хипертирозинемиэс сэргийлэхийн тулд уургийг хязгаарласан хоолны дэглэмтэй хослуулан хэрэглэх явдал юм. Эмчилгээ хийсэн ч зарим өвчтөнд элэгний эсийн хорт карцином (альфа-фетопротеин ихсэх шинжээр илэрдэг) үүссээр байх бөгөөд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болдог.
Tyrosinemia type 1 is an inborn error of amino acid metabolism characterized by hepatorenal manifestations. Prevalence is estimated at 1 in 2 million. The early-onset acute form of the disorder manifests between 15 days and 3 months after birth with hepatocellular necrosis associated with vomiting, diarrhea, jaundice, hypoglycemia, edema, ascites and gastrointestinal bleeding. Septicemia is a frequent complication. Renal tubular dysfunction occurs and is associated with phosphate loss and hypophosphatemic rickets. A later onset form has also been described and manifests with vitamin-resistant rickets caused by renal tubular dysfunction. If left untreated, neurologic crises with porphyria, polyneuritis and dystonia may occur in the acute form of the disorder and in rare cases may be the presenting features of the disease. Malignant hepatocellular carcinomas are frequent. The disorder is transmitted as an autosomal recessive trait and is caused by deficiency of fumarylacetoacetate hydrolase (FAH, 15q23-q25), an enzyme involved in the degradation of tyrosine. FAH deficiency leads to inhibition of delta-aminolevulinate dehydratase, a key enzyme in the synthesis of porphobilinogens. Diagnosis is confirmed by detection of increased urinary excretion of delta-aminolevulinic acid and a characteristic gas chromatography urine profile showing increased levels of succinylacetone. Assays of FAH activity in fibroblasts are also feasible and may useful for diagnosis. Prenatal diagnosis is possible through analysis of metabolites, enzyme studies or through molecular testing for families in which the disease-causing mutation has already been identified. Treatment revolves around administration of nitisinone (NTBC), which obtained European marketing authorization in 2005 as an orphan drug for the treatment of tyrosinemia type 1, in combination with a protein-restricted diet to prevent hypertyrosinemia. Despite treatment, malignant hepatocellular carinomas (characterized by an increase in alpha fetoprotein) still develop in some patients and require liver transplantation.
ICD-10-тай харгалзах код