Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан, эсвэл тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмээс үүдэлтэй зан төрх нь бусад хүмүүсийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэх хэв маяг. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэх хэв маяг нь хэрэглээ үечилсэн бол хамгийн багадаа 12 сарын, хэрэглээ тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол хамгийн багадаа нэг сарын хугацаанд ажиглагдана. Хор хөнөөл нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хордуулах нөлөө, биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүдэлтэй байж болно.
A pattern of sedative, hypnotic, or anxiolytic use that has caused clinically significant harm to a person’s physical or mental health or in which behaviour induced by sedatives, hypnotics or anxiolytics has caused clinically significant harm to the health of other people. The pattern of sedative, hypnotic, or anxiolytic use is evident over a period of at least 12 months if use is episodic and at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm may be caused by the intoxicating effects of sedatives, hypnotics or anxiolytics, the direct or secondary toxic effects on body organs and systems, or a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан, эсвэл тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмээс үүдэлтэй зан төрх нь бусад хүмүүсийн эрүүл мэндэд эмнэлзүйн ач холбогдолтой хор хөнөөл учруулсан тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийг үечилсэн буюу завсарлагатай хэрэглэх хэв маяг. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийг үечилсэн буюу завсарлагатай хэрэглэх хэв маяг хамгийн багадаа 12 сарын хугацаанд ажиглагдана. Хор хөнөөл нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хордуулах нөлөө, биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорон нөлөө, эсвэл хор хөнөөлтэй хэрэглэх замаас үүдэлтэй байж болно.
A pattern of episodic or intermittent use of sedatives, hypnotics or anxiolytics that has caused clinically significant harm to a person’s physical or mental health or in which behaviour induced by sedatives, hypnotics or anxiolytics has caused clinically significant harm to the health of other people. The pattern of episodic or intermittent use of sedatives, hypnotics or anxiolytics is evident over a period of at least 12 months. Harm may be caused by the intoxicating effects of sedatives, hypnotics or anxiolytics, the direct or secondary toxic effects on body organs and systems, or a harmful route of administration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код