Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн донтолт нь эдгээр бодисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүсдэг, тайвшруулах эмийн хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Үүний онцлог шинж нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэх хүчтэй дотоод хүсэл эрмэлзэл бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, бусад үйл ажиллагаанаас илүү хэрэглээнд тэргүүлэх ач холбогдол өгөх нь нэмэгдэх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээгээ үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжийг ихэвчлэн эдгээр бодисыг хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинж илэрч болох бөгөөд үүнд тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн нөлөөнд тэсвэржих, хэрэглээг зогсоосон буюу багасгасны дараа үгүйлэх шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх шинж тэмдгээс сэргийлэх буюу түүнийг намдаах зорилгоор тайвшруулах эм буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг орно. Донтолтын шинж ихэвчлэн хамгийн багадаа 12 сарын хугацаанд илэрдэг боловч тайвшруулах эмийг хамгийн багадаа 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
Sedative, hypnotic or anxiolytic dependence is a disorder of regulation of sedative use arising from repeated or continuous use of these substances. The characteristic feature is a strong internal drive to use sedatives, hypnotics, or anxiolytics, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use these substances. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of sedatives, hypnotics or anxiolytics, withdrawal symptoms following cessation or reduction in use, or repeated use of sedatives or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if sedative use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код