Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн үгүйлэх хамшинж нь донтолт үүссэн, эсвэл тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийг удаан хугацаанд буюу их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүст тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хэрэглээг зогсоох буюу багасгах үед үүсдэг, хүндийн зэрэг ба үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй шинж тэмдэг, зан төрх ба/буюу физиологийн шинжийн эмнэлзүйн ач холбогдолтой цогц юм. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн үгүйлэх хамшинж эмчийн бичиж өгсөн тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийг эмчилгээний ердийн тунгаар хэрэглэсэн үед ч үүсч болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн үгүйлэх хамшинжийн илрэх шинжид сэтгэл түгшилт, сэтгэц хөдөлгөөний цочрол, нойргүйдэх, гар чичрэх нь ихсэх, бөөлжис цутгах буюу бөөлжих, мөн түр зуурын харааны, хүрэлцэхүйн буюу сонсголын хуурмаг буюу хий үзэгдэл орж болно. Тусгаар мэдрэлийн тогтолцооны хэт идэвхжлийн шинж (жишээ нь, тахикарди, даралт ихсэх, хөлрөх), эсвэл биеийн байрлалаас хамаарсан даралт багасах илэрч болно. Үгүйлэх байдал таталтаар хүндэрч болно. Ховор тохиолдолд ухаан самуурах ба баримжаа алдагдах, дэмийрэх шинж, мөн илүү удаан үргэлжлэх харааны, хүрэлцэхүйн хий үзэгдэл буюу хий юм сонсдох шинжээр илэрдэг, үгүйлэх байдлын илүү хүнд хэлбэр рүү шилжиж болно. Ийм тохиолдолд тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант дэмийрэл гэсэн тусдаа онош тавина.
Sedative, hypnotic or anxiolytic withdrawal is a clinically significant cluster of symptoms, behaviours and/or physiological features, varying in degree of severity and duration, that occurs upon cessation or reduction of use of sedatives, hypnotics or anxiolytics in individuals who have developed dependence or have used sedatives, hypnotics or anxiolytics for a prolonged period or in large amounts. Sedative, hypnotic or anxiolytic withdrawal can also occur when prescribed sedatives, hypnotics or anxiolytics have been used in standard therapeutic doses. Presenting features of Sedative, hypnotic or anxiolytic withdrawal may include anxiety, psychomotor agitation, insomnia, increased hand tremor, nausea or vomiting, and transient visual, tactile or auditory illusions or hallucinations. There may be signs of autonomic hyperactivity (e.g., tachycardia, hypertension, sweating), or postural hypotension. The withdrawal state may be complicated by seizures. Less commonly, there may be progression to a more severe withdrawal state characterised by confusion and disorientation, delusions, and more prolonged visual, tactile or auditory hallucinations. In such cases, a separate diagnosis of Sedative, hypnotic, or anxiolytic-induced delirium should be assigned.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн үгүйлэх хамшинжийн оношийн бүх шаардлага хангагдсан бөгөөд үгүйлэх байдлыг таталт (өөрөөр хэлбэл түгээмэл тоник-клоник таталт) дагалдах боловч хүртэхүйн хямрал дагалдаагүй байна.
All diagnostic requirements for Sedative, hypnotic or anxiolytic withdrawal are met and the withdrawal state is accompanied by seizures (i.e., generalised tonic-clonic seizures) but not by perceptual disturbances.
ICD-10-тай харгалзах код