Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэсний шалтгаант эмгэг нь эдгээр бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмийг ихэвчлэн сэтгэл түгшилт буюу нойргүйдлийг богино хугацаанд эмчлэх зорилгоор бичиж өгдөг бөгөөд эмнэлгийн ажилбарын үед тайвшруулалт хийхэд мөн хэрэглэдэг. Эдгээрт бензодиазепин ба GABA рецепторын бензодиазепин бус эерэг аллостерик зохицуулагч (өөрөөр хэлбэл „Z бүлгийн эм“), мөн бусад олон нэгдэл орно. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эмд барбитурат орох бөгөөд эдгээр нь өмнөх хэдэн арван жилийнхээс одоо хамаагүй ховор олддог болсон. Тайвшруулах, нойрсуулах ба сэтгэл түгшилт намдаах эм нь хэрэглэсэн тун ба хугацаатай холбоотой донтолт үүсгэх шинж чанартай. Эдгээр нь хордлого, донтолт ба үгүйлэх хамшинж үүсгэж болно. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант бусад хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of sedatives, hypnotics or anxiolytics are characterised by the pattern and consequences of use of these substances. Sedatives, hypnotics, and anxiolytics are typically prescribed for the short-term treatment of anxiety or insomnia and are also employed to provide sedation for medical procedures. They include the benzodiazepines and the non-benzodiazepine positive allosteric modulators of GABA receptors (i.e., ‘Z-drugs’) as well as many other compounds. Sedatives, hypnotics, and anxiolytics include barbiturates, which are available much less commonly now than in previous decades. Sedatives, hypnotics, and anxiolytics have dependence-inducing properties that are related to the dose and duration of their use. They may cause intoxication, dependence and withdrawal. Several other mental disorders induced by sedatives, hypnotics, or anxiolytics are recognized.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант сэтгэл санааны эмгэг нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг сэтгэл санааны шинж тэмдгээр (жишээ нь, сэтгэл санаа гутрах буюу хөөрөх, таашаал өгөх үйл ажиллагаанд оролцох нь багасах, эрч хүч нэмэгдэх буюу буурах) илэрдэг. Шинж тэмдгийн хүч буюу үргэлжлэх хугацаа нь тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн шалтгаант хордлого буюу үгүйлэх хамшинжид онцлог сэтгэл санааны хямралаас илт давсан байна. Тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь сэтгэл санааны шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдэг нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь, сэтгэл гутрах эмгэг, хоёр туйлт эмгэг, шизоаффектив эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хэрэв сэтгэл санааны шинж тэмдэг тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, шинж тэмдэг тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эм хэрэглэхээ зогсоосон буюу үгүйлэх хамшинж арилсны дараа нэлээд удаан хугацаанд үргэлжилсэн, эсвэл сэтгэл санааны шинж тэмдэг бүхий анхдагч сэтгэцийн эмгэг өмнө нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь, тайвшруулах, нойрсуулах буюу сэтгэл түгшилт намдаах эмийн хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолууд өгүүлэмжид байх) байвал анхдагч эмгэгээр тайлбарлагдах боломжтой.
Sedative, hypnotic or anxiolytic-induced mood disorder is characterised by mood symptoms (e.g., depressed or elevated mood, decreased engagement in pleasurable activities, increased or decreased energy levels) that develop during or soon after intoxication with or withdrawal from sedatives, hypnotics or anxiolytics. The intensity or duration of the symptoms is substantially in excess of mood disturbances that are characteristic of intoxication or withdrawal due to sedatives, hypnotics or anxiolytics. The amount and duration of sedative, hypnotic or anxiolytic use must be capable of producing mood symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., a Depressive disorder, a Bipolar disorder, Schizoaffective disorder), as might be the case if the mood symptoms preceded the onset of the sedative, hypnotic or anxiolytic use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the sedative, hypnotic or anxiolytic use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with mood symptoms (e.g., a history of prior episodes not associated with sedative, hypnotic or anxiolytic use).
ICD-10-тай харгалзах код