Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны шалтгаант импульсээ хянах чадварын эмгэг нь нийлэг катиноны хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу түүнээс хойш удалгүй үүсдэг, тухайн хүнд өөрт нь буюу бусдад урт хугацаанд хор хөнөөл учруулж байгаа хэдий ч наад зах нь богино хугацаанд таашаал өгөх үйлдэл хийх импульс, түлхэц буюу хүслийг эсэргүүцэж чадахгүй байх нь дахин дахин тохиолддог, байнга давтагдах зан үйлээр (жишээ нь, илэрхий сэдэлгүйгээр түймэр тавих буюу хулгай хийх, давтагдах бэлгийн зан үйл, түрэмгий зан төрхийн тэсрэлт) илэрдэг. Шинж тэмдгийн хүч буюу үргэлжлэх хугацаа нь нийлэг катиноны хордлого буюу нийлэг катиноны үгүйлэх хамшинжид онцлог импульсээ хянах чадварын хямралаас ихээхэн давсан байдаг. Нийлэг катиноны хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь импульсээ хянах чадварын хямрал үүсгэх чадамжтай байх ёстой. Шинж тэмдэг нь сэтгэцийн анхдагч эмгэгээр (жишээ нь, импульсээ хянах чадварын эмгэг, донтох зан үйлийн шалтгаант эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд хэрэв импульсээ хянах чадварын хямрал нийлэг катинон хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, нийлэг катиноны хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл импульсээ хянах чадварын шинж тэмдэг бүхий өмнө нь байсан сэтгэцийн анхдагч эмгэгийн бусад нотолгоо (жишээ нь, өгүүлэмжид нийлэг катиноны хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиол байх) байгаа бол ийм эмгэгээр тайлбарлагдах магадлалтай.
Synthetic cathinone-induced impulse control disorder is characterised by persistently repeated behaviours in which there is recurrent failure to resist an impulse, drive, or urge to perform an act that is rewarding to the person, at least in the short-term, despite longer-term harm either to the individual or to others (e.g., fire setting or stealing without apparent motive, repetitive sexual behaviour, aggressive outbursts) that develop during or soon after intoxication with or withdrawal from synthetic cathinones. The intensity or duration of the symptoms is substantially in excess of disturbances of impulse control that are characteristic of Synthetic cathinone intoxication or Synthetic cathinone withdrawal. The amount and duration of synthetic cathinone use must be capable of producing disturbances of impulse control. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., an Impulse control disorder, a Disorder due to addictive behaviours), as might be the case if the impulse control disturbances preceded the onset of the synthetic cathinone use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the synthetic cathinone use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with impulse control symptoms (e.g., a history of prior episodes not associated with synthetic cathinone use).
ICD-10-тай харгалзах код