Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисод орчны температурт хий буюу уурын төлөвт байдаг төрөл бүрийн нэгдэл хамаарах бөгөөд үүнд янз бүрийн органик уусгагч, цавуу, бензин (түлш), нитрит болон азотын дутуу исэл, трихлорэтан, бутан, толуол, фторт нүүрстөрөгч, эфир ба галотан зэрэг хий багтана. Эдгээр нь янз бүрийн фармакологийн шинж чанартай боловч голчлон төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлагч бодис бөгөөд олонх нь мөн судсанд нөлөөлөх үйлдэлтэй. Эдгээрийг ихэвчлэн залуу хүмүүс хэрэглэдэг бөгөөд бусад сэтгэц нөлөөт бодис олж авах нь хүндрэлтэй буюу боломжгүй үед хэрэглэж болно. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлого сайтар тогтоогдсон. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодис нь донтолт үүсгэх шинж чанартай бөгөөд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын донтолт ба амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын үгүйлэх хамшинжийг дэлхий даяар харьцангуй ховор боловч хүлээн зөвшөөрсөн байдаг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь мөн тэнэгрэл зэрэг мэдрэл-танин мэдэхүйн хямрал үүсгэж болно.
Disorders due to use of volatile inhalants are characterised by the pattern and consequences of volatile inhalant use. Volatile inhalants include a range of compounds that are in the gaseous or vapour phase at ambient temperatures and include various organic solvents, glues, gasoline (petrol), nitrites and gases such as nitrous oxide, trichloroethane, butane, toluene, fluorocarbons, ether and halothane. They have a range of pharmacological properties but are predominantly central nervous system depressants, with many also having vasoactive effects. They tend to be used by younger persons and may be used when access to alternative psychoactive substances is difficult or impossible. Volatile Inhalant Intoxication is well recognized. Volatile inhalants have dependence-producing properties and Volatile Inhalant Dependence and Volatile Inhalant Withdrawal is recognized although comparatively uncommon worldwide. Volatile Inhalant-Induced Mental Disorders are described. They may also cause neurocognitive impairment, including Dementia.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг. Амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хэрэглээний хэв маяг нь бодисын хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (1) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (2) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийн онош тавигдсан хүний амьсгалаар авдаг дэгдэмхий бодисын хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of volatile inhalant use that has caused damage to a person’s physical or mental health. The pattern of volatile inhalant use is evident over a period of at least 12 months if substance use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (1) direct or secondary toxic effects on body organs and systems; or (2) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to volatile inhalant intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of volatile inhalants applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код