Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
MDMA (метилендиоксиметамфетамин) буюу MDA (метилендиоксиамфетамин) зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. MDMA нь олон оронд, ялангуяа залуучуудын дунд түгээмэл хэтрүүлэн хэрэглэдэг мансууруулах бодис юм. Энэ нь голчлон „экстази“ нэрээр мэдэгдэх шахмал хэлбэрээр олддог. Фармакологийн хувьд MDMA нь сэдээх ба эмпатоген шинж чанартай бөгөөд эдгээр шинж чанар нь залуучуудыг нийгмийн болон бусад харилцааны үед түүнийг хэрэглэхэд хөтөлдөг. Олон оронд болон залуучуудын олон дэд бүлгийн дунд өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл MDMA буюу түүнтэй төстэй бодисын донтолт ба MDMA буюу түүнтэй төстэй бодисын үгүйлэх хамшинж харьцангуй ховор. Түүний хэрэглээнээс бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд үүсч болно. MDA зэрэг MDMA-ийн хэд хэдэн аналог байдаг.
Disorders due to use of MDMA (methylene-dioxymethamphetamine) or related drugs, including MDA (methylene-dioxyamphetamine) are characterised by the pattern and consequences of MDMA or related drug use. MDMA is a common drug of abuse in many countries especially among young people. It is predominantly available in tablet form known as ‘ecstasy’. Pharmacologically, MDMA has stimulant and empathogenic properties and these encourage its use among young people for social and other interactions. Considering its wide prevalence in many countries and among many sub-groups of young people, MDMA and Related Drug Dependence and MDMA and Related Drug Withdrawal are comparatively uncommon. Substance-Induced Mental Disorders may arise from its use. Several analogues of MDMA exist, including MDA.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг. MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг нь хэрэглээ үечилсэн бол дор хаяж 12 сарын, тасралтгүй (өөрөөр хэлбэл, өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийн онош тавигдсан хүний MDMA буюу түүнтэй төстэй бодисын хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of MDMA or related drugs, including MDA, that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of use of MDMA or related drugs is evident over a period of at least 12 months if use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to MDMA or related drug intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of MDMA or related drugs, including MDA applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглээний хэв маяг. MDMA буюу түүнтэй төстэй бодисын тасралтгүй хэрэглээний хэв маяг нь дор хаяж нэг сарын хугацаанд илэрдэг. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах нэг буюу хэд хэдэн шалтгаанаар үүснэ: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийн онош тавигдсан хүний MDMA буюу түүнтэй төстэй бодисын хордлоготой холбоотой зан төрхөөс шууд үүдэлтэй, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хор хөнөөл буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of continuous (daily or almost daily) use of MDMA or related drugs, including MDA, that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of continuous use of MDMA or related drugs is evident over a period of at least one month. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to MDMA or related drug intoxication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of MDMA or related drugs, including MDA applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код