Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
MDMA (метилендиоксиметамфетамин) буюу MDA (метилендиоксиамфетамин) зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрдэг. MDMA нь олон оронд, ялангуяа залуучуудын дунд түгээмэл хэтрүүлэн хэрэглэдэг мансууруулах бодис юм. Энэ нь голчлон „экстази“ нэрээр мэдэгдэх шахмал хэлбэрээр олддог. Фармакологийн хувьд MDMA нь сэдээх ба эмпатоген шинж чанартай бөгөөд эдгээр шинж чанар нь залуучуудыг нийгмийн болон бусад харилцааны үед түүнийг хэрэглэхэд хөтөлдөг. Олон оронд болон залуучуудын олон дэд бүлгийн дунд өргөн тархсан байдлыг нь харгалзан үзвэл MDMA буюу түүнтэй төстэй бодисын донтолт ба MDMA буюу түүнтэй төстэй бодисын үгүйлэх хамшинж харьцангуй ховор. Түүний хэрэглээнээс бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд үүсч болно. MDA зэрэг MDMA-ийн хэд хэдэн аналог байдаг.
Disorders due to use of MDMA (methylene-dioxymethamphetamine) or related drugs, including MDA (methylene-dioxyamphetamine) are characterised by the pattern and consequences of MDMA or related drug use. MDMA is a common drug of abuse in many countries especially among young people. It is predominantly available in tablet form known as ‘ecstasy’. Pharmacologically, MDMA has stimulant and empathogenic properties and these encourage its use among young people for social and other interactions. Considering its wide prevalence in many countries and among many sub-groups of young people, MDMA and Related Drug Dependence and MDMA and Related Drug Withdrawal are comparatively uncommon. Substance-Induced Mental Disorders may arise from its use. Several analogues of MDMA exist, including MDA.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын донтолт нь MDMA буюу түүнтэй төстэй бодисыг давтан буюу тасралтгүй хэрэглэснээс үүдэлтэй, MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээг зохицуулах чадварын эмгэг юм. Онцлог шинж нь MDMA буюу түүнтэй төстэй бодис хэрэглэх хүчтэй дотоод түлхэц бөгөөд энэ нь хэрэглээгээ хянах чадвар алдагдах, хэрэглээнд бусад үйл ажиллагаанаас улам илүү ач холбогдол өгөх, хор хөнөөл буюу сөрөг үр дагаврыг үл харгалзан хэрэглээг үргэлжлүүлэх зэргээр илэрнэ. Эдгээр мэдрэмжид ихэвчлэн MDMA буюу түүнтэй төстэй бодис хэрэглэх хүсэл буюу хүчтэй тэмүүллийн субъектив мэдрэмж дагалдана. Мөн донтолтын физиологийн шинжүүд илэрч болох бөгөөд үүнд MDMA буюу түүнтэй төстэй бодисын нөлөөнд тэсвэржих, MDMA буюу түүнтэй төстэй бодисын хэрэглээг зогсоох буюу багасгасны дараа үгүйлэх хамшинжийн шинж тэмдэг илрэх, эсвэл үгүйлэх хамшинжийн шинж тэмдгээс сэргийлэх буюу намдаахын тулд MDMA буюу фармакологийн хувьд төстэй бодисыг давтан хэрэглэх зэрэг хамаарна. Донтолтын шинжүүд ихэвчлэн дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байдаг боловч MDMA буюу түүнтэй төстэй бодисыг дор хаяж 3 сарын турш тасралтгүй (өдөр бүр буюу бараг өдөр бүр) хэрэглэсэн бол оношийг тавьж болно.
MDMA or related drug dependence, including MDA is a disorder of regulation of MDMA or related drug use arising from repeated or continuous use of MDMA or related drugs. The characteristic feature is a strong internal drive to use MDMA or related drugs, which is manifested by impaired ability to control use, increasing priority given to use over other activities and persistence of use despite harm or negative consequences. These experiences are often accompanied by a subjective sensation of urge or craving to use MDMA or related drugs. Physiological features of dependence may also be present, including tolerance to the effects of MDMA or related drugs, withdrawal symptoms following cessation or reduction in use of MDMA or related drugs, or repeated use of MDMA or pharmacologically similar substances to prevent or alleviate withdrawal symptoms. The features of dependence are usually evident over a period of at least 12 months but the diagnosis may be made if MDMA or related drug use is continuous (daily or almost daily) for at least 3 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодисын донтолт гэсэн онош тавигдсаны дараа, ихэвчлэн эмчилгээний курс буюу бусад арга хэмжээний (өөртөө туслах арга хэмжээг оролцуулан) дараа тухайн хүн 1-ээс 12 сарын хугацаанд MDMA буюу MDA зэрэг түүнтэй төстэй бодис хэрэглээгүй байна.
After a diagnosis of MDMA or related drug dependence, including MDA, and often following a treatment episode or other intervention (including self-help intervention), the individual has been abstinent from MDMA or related drug dependence, including MDA, during a period lasting from between 1 and 12 months.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код