Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тухайн тодорхой бодис нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй үед сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар илэрнэ. Эдгээр ангиллыг хямрал нь бодис хэрэглэсний шалтгаантай нь тодорхой боловч бодисын тодорхой анги нь үл мэдэгдэх эмнэлзүйн нөхцөлд ашиглаж болно. Холбогдох бодис тогтоогдсоны дараа хямралыг тохирох бодисын ангид дахин кодлоно.
Disorders due to use of unknown or unspecified psychoactive substances are characterised by the pattern and consequences of psychoactive substance use when the specific substance is unknown or unspecified. These categories may be used in clinical situations in which it is clear that the disturbance is due to substance use but the specific class of substance is unknown. Once the relevant substance is identified, the disturbance should be recoded under the appropriate substance class.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын шалтгаант сэтгэл санааны эмгэг нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг сэтгэл санааны шинж тэмдгээр (жишээ нь сэтгэл санаа гутрах буюу хөөрөх, таашаал өгөх үйл ажиллагаанд оролцох нь буурах, эрч хүч нэмэгдэх буюу буурах) илэрдэг. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь сэтгэл гутрах эмгэг, хоёр туйлт эмгэг, шизоаффектив эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь сэтгэл санааны шинж тэмдэг үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодис хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ зогссоны буюу үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын үгүйлэх хамшинж намдсаны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл сэтгэл санааны шинж тэмдэгтэй анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь үл мэдэгдэх буюу тодорхойгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Mood disorder induced by unknown or unspecified psychoactive substance is characterised by mood symptoms (e.g., depressed or elevated mood, decreased engagement in pleasurable activities, increased or decreased energy levels) that develop during or soon after intoxication with or withdrawal from the unknown or unspecified psychoactive substance. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., a Depressive disorder, a Bipolar disorder, Schizoaffective disorder), as might be the case if the mood symptoms preceded the onset of the use of the unknown or unspecified psychoactive substance, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the use of the unknown or unspecified psychoactive substance or withdrawal from the unknown or unspecified psychoactive substance, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with mood symptoms (e.g., a history of prior episodes not associated with the use of the unknown or unspecified psychoactive substance).
ICD-10-тай харгалзах код