Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Тодорхойлолт
Нарколепси нь дор хаяж хэдэн сарын турш үргэлжилдэг, унтах гэсэн дарж болшгүй хэрэгцээ буюу өдрийн цагаар нойрсоод орхих үе өдөр бүр тохиолдох ба REM нойрны хэвийн бус илрэлтэй хавсарсан эмгэг юм. Нойронд орох хугацааны олон удаагийн сорилоор (MSLT) нойронд орох дундаж хугацаа <8 минут, нойрны эхэнд илрэх REM үе (SOREMP) хоёр ба түүнээс дээш, эсвэл MSLT-д нэг ба түүнээс дээш SOREMP ба өмнөх шөнийн полисомнографид (PSG) нэг SOREMP илэрнэ. Шөнийн нойр ихэвчлэн хямардаг бөгөөд өдрийн богино нойр ихэвчлэн сэргээгч байна.
Narcolepsy is a disorder characterised by daily periods of irrepressible need to sleep or daytime lapses into sleep occurring for at least several months, accompanied by abnormal manifestations of REM sleep. Multiple sleep latency testing (MSLT) demonstrates a mean sleep latency of <8 minutes and two or more sleep-onset REM periods (SOREMP’s), or one or more SOREMP’s on MSLT and a SOREMP on the preceding overnight polysomnography (PSG). Nighttime sleep is often disturbed, and brief daytime naps are typically refreshing.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Нарколепси, хэвшинж 1 нь хипоталамусын гипокретины (орексин) дохиоллын дутлын шалтгаант хэт нойрмоглолтын эмгэг юм. Нарколепси, хэвшинж 1 нь унтах гэсэн дарж болшгүй хэрэгцээ буюу өдрийн цагаар нойрсоод орхих үе өдөр бүр тохиолдохоос гадна REM нойрны салангид илрэлийн шинж тэмдэг, хамгийн чухал нь катаплексиор илэрнэ. Катаплекси нь сэрүүн үед гэнэт үүсдэг, хянах боломжгүй булчингийн тонус алдагдал бөгөөд ихэвчлэн догдлох буюу инээх зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлөөр сэдээгдэнэ. Катаплекси нь нарколепси, хэвшинж 1-ийн өвөрмөц шинж тэмдэг боловч нойрмоглолт эхэлснээс хойш хэдэн жил өнгөрөх хүртэл илрэхгүй байж болно. Ийм тохиолдолд тархи-нугасны шингэн (CSF) дэх гипокретины түвшин < 110 пикограмм/миллилитр байгаад үндэслэн нарколепси, хэвшинж 1 гэж оношилж болно. Мөн нойрны саа ба унтах үеийн буюу сэрэх үеийн хий үзэгдлийн тохиол илэрч болно. Энэ эмгэг нь мэдрэлийн тогтолцооны өвчин буюу өөр биеийн эмгэгийн шалтгаант бус.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад унтах гэсэн дарж болшгүй хэрэгцээ буюу өдрийн цагаар нойрсоод орхих үе өдөр бүр тохиолдохоос гадна дараах хоёрын аль нэг шаардлагатай: a) катаплекси ба нарколепсид онцлог нойронд орох хугацааны олон удаагийн сорил/полисомнографийн (MSLT/PSG) үр дүн; буюу b) тархи-нугасны шингэнд гипокретины дутал тогтоогдсон байх.
Type 1 narcolepsy is a disorder of excessive sleepiness due to a deficiency of hypothalamic hypocretin (orexin) signaling. In addition to daily periods of irrepressible need to sleep or daytime lapses into sleep, type 1 narcolepsy is characterised by symptoms of REM sleep dissociation, most importantly cataplexy. Cataplexy is a sudden and uncontrollable loss of muscle tone arising during wakefulness that is typically triggered by a strong emotion, such as excitement or laughter. Although cataplexy is a pathognomonic symptom of type 1 narcolepsy, it may not manifest until years following onset of the sleepiness. In such cases, a diagnosis of narcolepsy, type 1 may be made based on cerebrospinal fluid (CSF)-hypocretin levels < 110 picograms per milliliter. Episodes of sleep paralysis and hypnagogic or hypnopompic hallucinations may also be present. The disorder is not attributable to a disease of the nervous system or other medical condition.
Note: A definitive diagnosis requires daily periods of irrepressible need to sleep or daytime lapses into sleep plus either: a) cataplexy and multiple sleep latency test/polysomnography (MSLT/PSG) findings characteristic of narcolepsy; or b) demonstrated CSF hypocretin deficiency.
ICD-10-тай харгалзах код