Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Кляйне-Левиний хамшинж нь танин мэдэхүйн, сэтгэцийн ба зан төрхийн хямралтай хавсарсан хүнд нойрмоглолтын дахилтат тохиолоор илэрнэ. Хэвшмэл тохиол дунджаар 10 хоног (хэлбэлзэл 2.5–80 хоног) үргэлжилдэг бөгөөд зарим ховор тохиол хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилнэ. Тохиолын үед өвчтөн өдөрт 16-аас 20 цаг хүртэл унтаж, зөвхөн хоол идэх ба бие засахын тулд сэрж босож болно. Тохиолын үед сэрүүн байхдаа ихэнх өвчтөн туйлдсан, хайхрамжгүй, ухаан будилсан байх ба ярих, хариулахдаа удаан байна. Тохиолын үед гиперфаги, бэлгийн хэт идэвхжил, хүүхэд шиг зан төрх, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, хий үзэгдэл ба дэмийрэх шинж ихэвчлэн ажиглагдана. Тохиол хоорондын үед өвчтөний нойр, танин мэдэхүй, сэтгэл санаа ба хооллолт хэвийн байна. Кляйне-Левиний хамшинж ховор тохиолдолд зөвхөн сарын тэмдгийн үед илэрч болно.
Kleine-Levin syndrome is characterised by recurrent episodes of severe sleepiness in association with cognitive, psychiatric, and behavioural disturbances. A typical episode lasts a median of 10 days (range 2.5–80 days), with rare episodes lasting several weeks to months. During episodes, patients may sleep as long as 16 to 20 hours per day, waking or getting up only to eat and void. When awake during episodes, most patients are exhausted, apathetic, confused, and slow in speaking and answering. Hyperphagia, hypersexuality, childish behaviour, depression, anxiety, hallucinations and delusions are often observed during the episodes. Patients are normal between episodes with regard to sleep, cognition, mood, and eating. Rarely, Kleine Levin syndrome may occur exclusively during menstrual periods.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код