Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Биеийн эмгэгийн шалтгаант хэт нойрсох эмгэг нь хавсарч буй биеийн буюу мэдрэлийн эмгэгтэй (жишээ нь, толгойн гэмтэл, Паркинсоны өвчин, генетикийн зарим эмгэг, бодисын солилцооны, мэдрэлийн буюу дотоод шүүрлийн эмгэг) холбоотой, дор хаяж хэдэн сар үргэлжилсэн шөнийн хэт их нойр, өдрийн нойрмоглолт буюу өдрийн цагаар хэт их унтах байдлаар илэрдэг бөгөөд эмнэлзүйн бие даасан анхаарал шаардахуйц хүнд байна. Биеийн эмгэгийн шалтгаант хэт нойрсох эмгэгийг зөвхөн хэт нойрсолт нь тухайн биеийн эмгэгийн шууд физиологийн үр дагавар байгаа тохиолдолд оношилно. Бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдлийг зохих ёсоор эмчилсэн өвчтөнд үлдсэн нойрмоглолтыг дахилтат хипоксемиээс үүдэлтэй төв мэдрэлийн тогтолцооны гэмтлийн шалтгаант гэж үзэн энд ангилна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад нойрмоглолтыг илүү сайн тайлбарлаж болох бусад хэт нойрмоглох эмгэг буюу нойрны бусад хямралыг (жишээ нь, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл) үгүйсгэхийн тулд полисомнографи ба нойронд орох хугацааны олон удаагийн сорил (MSLT) хийх шаардлагатай.
Hypersomnia due to a medical condition is characterised by excessive nocturnal sleep, daytime sleepiness, or excessive napping of at least several months duration that is attributable to a coexisting medical or neurological disorder (e.g. head trauma, Parkinson disease, certain genetic conditions, metabolic, neurologic or endocrine disorders) and is sufficiently severe to require an independent focus of clinical attention. Hypersomnia due to a medical condition is only diagnosed if the hypersomnia is a direct physiological consequence of the medical condition. Residual sleepiness in patients with adequately-treated obstructive sleep apnoea is classified here under the assumption that it is due to central nervous system damage from recurrent hypoxemia.
Note: A definitive diagnosis requires use of polysomnography and multiple sleep latency test (MSLT) to rule out other hypersomnolence disorders or other sleep disorders (e.g. obstructive sleep apnea) which might better explain the sleepiness.
ICD-10-тай харгалзах код