Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Идиопат хэт нойрсох эмгэг нь катаплекси буюу гипокретины дутал байхгүй (хэрэв тодорхойлсон бол) нөхцөлд дор хаяж хэдэн сарын турш унтах гэсэн дарж болшгүй хэрэгцээ буюу өдрийн цагаар нойрсоод орхих үе өдөр бүр тохиолдохоор илэрнэ. Мөн нарколепсид онцлог полисомнографи/нойронд орох хугацааны олон удаагийн сорилын (MSLT) үр дүн (өөрөөр хэлбэл, нойрны эхэнд илрэх REM үе (SOREMP) хоёр ба түүнээс дээш, эсвэл MSLT-д нэг ба түүнээс дээш SOREMP ба өмнөх шөнийн полисомнографид нэг SOREMP) илрэхгүй байх ёстой. Өдрийн нойрмоглолт нь өөр эмгэг (жишээ нь, нойр хангалтгүйн хамшинж, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл, хоногийн хэмнэлийн унтах-сэрэхийн эмгэг), бодис буюу эм, эсвэл биеийн эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй. Хэт нойрмоглолтын бодит нотолгоог нойронд орох дундаж хугацаа ≤ 8 минут байгааг харуулсан MSLT, эсвэл 24 цагийн нийт нойрны хугацаа 11 ба түүнээс дээш цаг байгааг харуулсан полисомнографи буюу бугуйн актиграфиар тогтооно. Удаан үргэлжлэх, хүнд нойрны инерци ихэвчлэн ажиглагдах бөгөөд энэ нь дахин дахин нойрсох, цочромтгой байх, автомат зан үйл ба ухаан будилахтай хавсарсан, сэрэхэд удаан хугацаанд бэрхшээлтэй байхаас бүрдэнэ. Нарколепсиос ялгаатай нь өдрийн нойр ерөнхийдөө урт, ихэвчлэн 60 минутаас илүү үргэлжлэх бөгөөд сэргээгч бус байна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад унтах гэсэн дарж болшгүй хэрэгцээ буюу өдрийн цагаар нойрсоод орхих үе өдөр бүр тохиолдох, хэт нойрмоглолтыг бодитоор тогтоосон байх ба нойронд орох хугацааны олон удаагийн сорилоор (MSLT/PSG) REM-тэй холбоотой үр дүн илрээгүй байх шаардлагатай.
Idiopathic hypersomnia is characterised by daily periods of irrepressible need to sleep or daytime lapses into sleep occurring for at least several months in the absence of cataplexy or hypocretin deficiency (if determined). Polysomnography/multiple sleep latency test (MSLT) findings characteristic of narcolepsy (i.e., two or more sleep-onset REM periods (SOREMP’s), or one or more SOREMP’s on MSLT and a SOREMP on the preceding overnight polysomnography) should also be absent. The daytime sleepiness is not better explained by another disorder (e.g., insufficient sleep syndrome, obstructive sleep apnoea, circadian rhythm sleep-wake disorder), a substance or medication, or a medical condition). Objective evidence of hypersomnolence is indicated by an MSLT showing a mean sleep latency of ≤ 8 minutes or by polysomnography or wrist actigraphy showing a total 24-hour sleep time of 11 hours or more. Prolonged and severe sleep inertia is often observed and consists of sustained difficulty waking up with repeated returns to sleep, irritability, automatic behaviour, and confusion. In contrast to narcolepsy, naps are generally long, often more than 60 minutes, and unrefreshing.
Note: A definitive diagnosis requires daily periods of irrepressible need to sleep or daytime lapses into sleep, objective demonstration of excessive sleepiness and absence of REM-related findings by multiple sleep latency test (MSLT/PSG).
ICD-10-тай харгалзах код