Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Сэтгэцийн эмгэгтэй холбоотой хэт нойрсох эмгэг нь эмнэлзүйн бие даасан анхаарал шаардахуйц хүнд, шөнийн хэт их нойр, өдрийн нойрмоглолт буюу өдрийн цагаар хэт их унтах байдлаар илэрнэ. Энэ нь сэтгэл гутрах эмгэг буюу хоёр туйлт эмгэгийн сэтгэл гутралын үед хамгийн их тохиолдоно. Өвчтөн нойроо чанар муутай, сэргээгч бус гэж ихэвчлэн мэдэрдэг бөгөөд хэт нойрмоглолтдоо хэт их анхаарал төвлөрүүлж болно. MSLT-ээр хэт нойрмоглолтын бодит нотолгоо ихэвчлэн илрэхгүй.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад нойрмоглолтыг илүү сайн тайлбарлаж болох бусад хэт нойрмоглох эмгэг буюу нойрны бусад хямралыг (жишээ нь, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл) үгүйсгэхийн тулд полисомнографи ба нойронд орох хугацааны олон удаагийн сорил (MSLT) хийх шаардлагатай.
Hypersomnia associated with a mental disorder is characterised by excessive nocturnal sleep, daytime sleepiness, or excessive napping that is sufficiently severe to constitute an independent focus of clinical attention. This is most typical of depressive disorders or the depressed phase of bipolar disorders. Patients often feel that their sleep is of poor quality and nonrestorative and may be intensely focused on their hypersomnolence. Objective evidence of excessive sleepiness on MSLT is often absent.
Note: A definitive diagnosis requires use of polysomnography and multiple sleep latency test (MSLT) to rule out other hypersomnolence disorders or other sleep disorders (e.g. obstructive sleep apnea) which might better explain the sleepiness.
ICD-10-тай харгалзах код