Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Эм буюу бодисын шалтгаант хэт нойрсох эмгэг нь үгүйлэх хамшинжийг (жишээ нь, сэдээгч бодисын) оролцуулан эм, архи буюу сэтгэц нөлөөт бусад бодисын тайвшруулах нөлөөтэй холбоотой шөнийн хэт их нойр, өдрийн нойрмоглолт буюу өдрийн цагаар хэт их унтах байдлаар илэрдэг бөгөөд эмнэлзүйн бие даасан анхаарал шаардахуйц хүнд байна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад нойрмоглолтыг илүү сайн тайлбарлаж болох бусад хэт нойрмоглох эмгэг буюу нойрны бусад хямралыг (жишээ нь, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл) үгүйсгэхийн тулд полисомнографи ба нойронд орох хугацааны олон удаагийн сорил (MSLT) хийх шаардлагатай.
Hypersomnia due to a medication or substance is characterised by excessive nocturnal sleep, daytime sleepiness, or excessive napping that is attributable to the sedating effects of medications, alcohol, or other psychoactive substances, including withdrawal syndromes (e.g., from stimulants) and is sufficiently severe to constitute an independent focus of clinical attention.
Note: A definitive diagnosis requires use of polysomnography and multiple sleep latency test (MSLT) to rule out other hypersomnolence disorders or other sleep disorders (e.g. obstructive sleep apnea) which might better explain the sleepiness.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код