Hypersomnolence disorders
Хэт нойрмоглох эмгэгүүд нь унтах-сэрэхийн өөр эмгэгийн (жишээ нь, шөнийн нойр хямрах, хоногийн хэмнэл зөрөх буюу амьсгалын эмгэг) шалтгаант бус өдрийн нойрмоглолтын зовиураар илэрнэ. Хэт нойрмоглолттой хүнд цочромтгой байх, анхаарал төвлөрүүлэх ба анхаарлын дутагдал, сэрэмж буурах, анхаарал сарниамтгай байх, сэдэл буурах, эрч хүчгүй байх, дисфори, ядрах, тайван бус байх ба тэнцвэрийн хямрал илэрч болно.
Холбоотой контент
Тодорхойлолт
Нойр хангалтгүйн хамшинж нь сэргэг байдал ба сэрүүн байдлын хэвийн түвшинг хадгалахад шаардагдах, өөрийн физиологийн нойрны хэрэгцээнд харьцангуй тохирох хэмжээний нойрыг тухайн хүн тогтмол авч чаддаггүй, улмаар нойрны архаг дутагдалтай болсон үед үүснэ. Нойрны хугацаа богиноссон хэв маяг дор хаяж хэдэн сарын турш ихэнх өдөр илэрнэ.
Тухайн хүний нойронд орох ба нойроо хадгалах чадвар алдагдаагүй байна. Ажлын өдөртэй харьцуулахад амралтын өдрийн шөнө буюу баярын өдрүүдэд нойрны хугацаа ихэвчлэн илт уртсана. Нийт нойрны хугацааг уртасгахад нойрмоглолтын шинж тэмдэг арилна.
Insufficient sleep syndrome occurs when an individual persistently fails to obtain the amount of sleep required relative to their own physiological sleep requirements to maintain normal levels of alertness and wakefulness and is thus chronically sleep deprived. The curtailed sleep pattern is present most days for at least several months.
The person’s ability to initiate and maintain sleep is unimpaired. Sleep time is often markedly extended on weekend nights or during holidays compared to weekday. Extension of total sleep time results in resolution of the symptoms of sleepiness.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код