Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Ринит нь найтаах, хамрын загатнаа, нус гоожих ба хамар битүүрэх гэсэн гол шинж тэмдгээр эмнэлзүйд илэрдэг хамрын салст бүрхүүлийн үрэвсэл юм.
Харшилт ринит нь тухайн хүн өмнө нь мэдрэгшсэн харшил үүсгэгчээр өдөөгдсөн хамрын агаарын замын үрэвсэл юм. Харшилт ринитын эмгэг жам нь хамрын салст бүрхүүл дээрх I хэвшинжийн харшил юм. Мэдрэгшсэн хамрын салст бүрхүүлд амьсгалаар орсон эсрэгтөрөгч мастоцит дээрх IgE эсрэгбиетэй холбогдож, мастоцит гистамин ба пептид лейкотриен зэрэг химийн зуучлагч ялгаруулна. Үүний үр дүнд мэдрэхүйн нейроны төгсгөл ба судас урвалд орж, найтаах, нус гоожих ба хамар битүүрэх шинж үүсгэнэ (шууд үеийн урвал). Хожуу үеийн урвалд янз бүрийн химийн зуучлагчийг мастоцит, цитокиныг Th2 ба мастоцит, хемокиныг хучуур эдийн эс, цусны судасны эндотели ба фиброцит тус тус үүсгэнэ. Эсээс гаралтай эдгээр дамжуулагч нь хамрын салст бүрхүүлд янз бүрийн төрлийн үрэвслийн эсийн нэвчдэс үүсгэнэ. Тэдгээрийн дотроос идэвхжсэн эозинофил нь салст бүрхүүл хавдах ба хэт урвалжих байдлын гол оролцогч юм.
Харшлын бус ринит нь харшлын механизм оролцдоггүй хамрын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Энэ нь олон янзын фенотипийг хамарна.
Rhinitis is inflammation of the nasal mucosa clinically characterised by major symptoms: sneezing, nasal pruritus, running nose, and stuffy nose.
Allergic rhinitis is an inflammation of nasal airway triggered by allergens to which the affected individual has previously been sensitized. Pathogenesis of allergic rhinitis is type I allergy on the nasal mucosa. Antigens inhaled into sensitized nasal mucosa bind to IgE antibodies on mast cells, which release chemical mediators such as histamine and peptide leukotriene. Consequently terminal of sensory neurons and vessels react to induce sneezing, running nose, and stuffy nose (immediate phase reaction). In late phase reaction, various chemical mediators are produced by mast cells, cytokines are produced by Th2 and mast cells, and chemokines are produced by epithelial cells, endothelium of blood vessels, and fibrocytes, respectively. These cell-derived transmitters actually induce various cell types of inflammatory cell infiltration to nasal mucosa. Among them, activated eosinophils is the main player of mucosal swelling and hyperreactivity.
Non-allergic rhinitis is an inflammation of nasal mucosa in which allergic mechanisms are not involved. It covers many different phenotypes.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Харшлын бус ринит нь харшлын механизм оролцдоггүй хамрын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Энэ нь олон янзын фенотипийг хамарна.
Non-allergic rhinitis is an inflammation of nasal mucosa in which allergic mechanisms are not involved. It covers many different phenotypes.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эозинофилтэй харшлын бус ринит нь хамрын түрхэцэд эозинофил олон тоогоор (>5%-иас >20% гэж харилцан адилгүй тодорхойлдог) илрэхээр илэрнэ. Өвчтөнд ихэвчлэн найтаах, их хэмжээний усархаг нус гоожих, хамрын загатнаа, хамар битүүрэх ба хааяа үнэр үл мэдэх зэрэг шинж тэмдэг пароксизмт байдлаар сэдэрнэ. Энэ нь хамрын олон ур ба аспиринд хэт мэдрэгших байдал үүсэхээс өмнө илэрч болно. Эозинофилтэй харшлын бус ринит бүхий өвчтөнд бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл үүсэх эрсдэл ихэснэ.
The non-allergic rhinitis with eosinophils is characterised by large numbers (inconsistently defined as >5% to >20%) of eosinophils on nasal smear. Patients usually have paroxysmal exacerbations of symptoms, including sneezing, profuse watery rhinorrhoea, nasal pruritus, nasal congestion, and occasional anosmia. It may precede the development of nasal polyposis and aspirin hypersensitivity. Patients with non-allergic rhinitis with eosinophils are at increased risk for the development of obstructive sleep apnoea.
ICD-10-тай харгалзах код