Anaemias or other erythrocyte disorders
Тодорхойлолт
Хемоглобины генийн HbS мутациас үүдэлтэй аливаа эмгэг. Энэ эмгэг нь хүчилтөрөгч зөөх чадвар нь буурсан, хэвийн бус хатуу, хадуур хэлбэрийн улаан эсээр илэрнэ. Энэ эмгэг нь ядрах, амьсгаадах, толгой эргэх, толгой өвдөх, арьс буюу салст бүрхүүл цайрах ба шарлах шинжээр илэрч болно. Энэ эмгэгийг генетикийн шинжилгээгээр HbS мутаци илрүүлж баталгаажуулна.
Any disorder caused by a HbS mutation in the haemoglobin gene. This disorder is characterised by abnormal rigid sickle-shaped red blood cells decreasing its ability to carry oxygen. This disorder may present with fatigue, shortness of breath, dizziness, headaches, pallor of skin or mucous membranes, and jaundice. This disorder is confirmed by identification of HbS mutation by genetic testing.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Хемоглобин С-г кодлодог, эцэг эх хоёулангаас нь удамшсан генээс үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь хемоглобины молекулын глобины гинжний аль нэгний бүтэц хэвийн бус байх шинжээр илэрнэ. Энэ өвчин нь хөнгөн цусзадралын цусбагадал, цөсний чулуу үүсэх эрсдэл ихсэх, дэлүү томрох, үе мөч давтан өвдөх ба халдварын эрсдэл ихсэх шинжээр илэрч болно. Энэ өвчнийг генетикийн шинжилгээгээр хемоглобин С-ийн генийг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by the bi-parental gene that encodes for haemoglobin C. This disease is characterised by abnormal structure of one of the globin chains of the haemoglobin molecule. This disease may present with mild haemolytic anaemia, increased risk for gallstones, enlarged spleen, episodes of joint pain, and increased risk of infection. This disease is confirmed by identification of the haemoglobin C gene by genetic testing.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Хемоглобин С өвчин нь хэвийн хемоглобин А (HbA)-ийн оронд хемоглобин С (HbC) гэж нэрлэгддэг хэвийн бус хемоглобин нийлэгжих шинжээр илэрнэ. Энэ өвчин нь бета-глобины генийн мутациас үүдэлтэй бөгөөд үүний улмаас глобины гинжний 6-р байрлалд глутамины хүчил лизинээр солигддог. Бета-глобины мөн энэ байрлалд өөр нэг амин хүчлийн орлуулалт явагдаж, хадууран эсийн хемоглобин (HbS) үүсгэдэг. HbC мутацийн давтамж Хойд Африкт 1-10%, Баруун Африкт 20-50 %-д хүрдэг. Африк гаралтай хүн амын дунд эмнэлзүйн хамшинжийн тархалтыг 1/3 000-1/6 000 гэж тооцдог. HbC-ийн хетерозигот (AC) хүмүүс шинж тэмдэггүй бөгөөд улаан эсийн цус задралд тэсвэртэй байдал ихэссэн хөнгөн микроцитоз илэрч болно. HbC-ийн гомозигот (CC) хүмүүст ихэвчлэн дэлүү томролттой нөхөгдсөн цус задрал илэрдэг. Хиперспленизм, цөсний замын чулуужилт, фолатын дутал үүсэх ба Парвовирүс B19-ийн халдварын дараа цусбагадал хүндрэх эрсдэл ихэсдэг. HbC нь бета-талассеми, ялангуяа бета+талассемитай (HbC тохиолддог угсаатны бүлгүүдэд бета0талассемиас илүү түгээмэл) хавсрах нь HbCC-ийнхтэй төстэй эмнэлзүйн дүр төрх үүсгэдэг. С/бета0талассеми нь илүү хүнд бөгөөд онцгой тохиолдолд бета-талассемийн дунд хэлбэрийг дуурайж болно. SC нийлмэл хетерозиготод хадууран эст цусбагадалтай (SCA) төстэй хадууран эст эмгэг илэрдэг боловч ерөнхийдөө SS хэлбэрийнхээс хөнгөн байдаг. Гэсэн хэдий ч SC-тэй өвчтөний 2%-д судас бөглөрлийн үгдрэл (VOC) ба цээжний цочмог хамшинж (ACS) байнга давтагдах илүү хүнд өвчин илэрдэг. Голдуу насанд хүрэгчдэд приапизм үүсч болно. Гуяны ясны толгойн, арай цөөн тохиолдолд мөрний асептик үхжил ба шиллэг биед цус харвах эрсдэлтэй зузааралт ретинопати нь SC генотипийн түгээмэл хүндрэл юм. Дэлүү томрох шинж 5 наснаас хойш, ихэнхдээ насанд хүрсэн хойно ч хадгалагдаж, дэлүүний дахилтат шигдээс буюу секвестраци, хиперспленизмд хүргэдэг. Жирэмслэлт нь VOC, ACS ба жирэмсний хордлогын эрсдэл ихсэхтэй холбоотой. Голдуу 30 наснаас хойш гэнэт сонсгол муудах шинж илэрч болно; эдгэрэлт нь эрт эмчлэхээс (венээс цус авах, цус солих сэлбэлт) хамаарна. Кортикостероид аюултай байж болох (VOC ба ACS өдөөдөг) тул ашиглахгүй. Дундаж наслалт 65-аас дээш байдаг. SC-ийн үед хүүхэд насанд, наад зах нь 5 нас хүртэл пенициллинээр урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж, пневмококкийн эсрэг вакцин хийлгэн пневмококкт халдвараас сэргийлэх нь зайлшгүй чухал. Эцэг эх нь дэлүүний секвестрацийг эрт илрүүлэхийн тулд хүүхдэдээ дэлүү томрох, цайрах шинж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. VOC-ийн үеийн өвдөлтийн эмчилгээ нь шинж тэмдгийн эмчилгээ юм. Цочмог цусбагадлын үед цус сэлбэх шаардлагатай. 15 наснаас эхлэн хадууран эсийн зузааралт ретинопатийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх тархмал фотокоагуляци хийх шаардлагатай. Жирэмсний үед эх барих эмч хадууран эсийн эмгэгийн мэргэжилтэнтэй хамтран төрөхийн өмнөх тогтмол хяналт хийх шаардлагатай. Жирэмслэлтийн үр дүнг сайжруулахын тулд 3-р гурван сард хэсэгчилсэн цус солих сэлбэлт хийхийг зөвлөдөг. Байнга давтагдах VOC-ийг гематокритыг бууруулах зорилгоор венээс цус авч эмчилнэ. Давтагдах, тасалдмал приапизмыг альфа-агонистыг (этилэфрин буюу фенилэфрин) уух буюу өөрөө тарих замаар эмчилнэ. Давтагдах VOC ба/буюу ACS, эсвэл мэдрэхүй-мэдрэлийн хүнд хүндрэлтэй өвчтөнд гидроксиуреа заалттай байж болно.
Hemoglobin C disease is characterised by the synthesis of an abnormal hemoglobin called hemoglobin C (HbC), instead of the normal hemoglobin A (HbA). The disease is caused by a mutation in the beta globin gene, resulting in the substitution of glutamic acid for lysine at position 6 of the globin chain. Another amino acid substitution occurs at the same site of beta globin causing the sickle cell hemoglobin (HbS). The frequency of HbC mutation reaches 1-10% in North Africa and 20-50 % in West Africa. Prevalence of the clinical syndrome is estimated at 1/3 000-1/6 000 in populations of African descent. Subjects heterozygous for HbC (AC) are asymptomatic and may present with a mild microcytosis with an increased red blood cell resistance to hemolysis. Subjects homozygous for HbC (CC) have usually compensated hemolysis with splenomegaly. There is an increased risk of hypersplenism, biliary lithiasis, folate deficiency and worsening of anemia following Parvovirus B19 infection. The association of HbC with beta thalassemia, especially with beta+thalassemia (more common than beta0thalassemia in the ethnic groups concerned by HbC) results in a clinical picture similar to that of HbCC. C/beta0thalassemia is more severe and can exceptionally mimic beta thalassemia intermedia. Compound heterozygotes SC present with a sickling disorder similar to sickle cell anemia (SCA), although it is generally milder than in the SS form. However, 2% of SC patients have more severe disease with frequent vasoocclusive crisis (VOC) and acute chest syndrome (ACS). Priapism may occur, mainly in adults. Aseptic necrosis of femoral heads and, in a lesser extent, of shoulders, and proliferative retinopathy with risk of vitreous haemorrhages are common complications of the SC genotype. Splenomegaly persists after 5 years, often in adulthood, leading to recurrent spleen infarcts or sequestration, hypersplenism. Pregnancy is associated with increased risk of VOC, ACS and toxaemia. Sudden hearing loss may occur, mainly after 30 years; recovery is function of early treatment (venesections, exchange transfusion). Corticosteroids may be dangerous (inducing VOC and ACS) and should not be used. Life expectancy is above 65 years. In SC, during childhood, prevention of pneumococcal infection is essential with prophylactic penicillin and pneumococcal vaccine at least until the age of 5 years. Parents should examine their children for splenomegaly and pallor, for early detection of splenic sequestration. Management of pain in VOC is symptomatic. Transfusion is required for acute anemia. Early detection of proliferative sickle cell retinopathy is required from 15 years and prophylactic scatter photocoagulation to avoid complications. Pregnancy requires regular antenatal care by obstetricians in collaboration with sickle cell specialist. Partial exchange transfusions are recommended during 3rd trimester to improve pregnancy outcome. Frequent VOC are treated with venesections to lower haematocrit. Recurrent stuttering priapism is treated with oral or self-injections of alphaagonists (etilefrine or phenylephrine). Hydroxyurea may be indicated in patients with recurrent VOC and or ACS, or severe sensorineural complications.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код