Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Нийлэг катинон хэрэглэсний шалтгаант эмгэг нь нийлэг катиноны хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Нийлэг катинон (мөн „ванны давс“ гэж нэрлэдэг) нь Catha edulis хэмээх кат ургамалд агуулагддаг катинонтой төстэй, сэдээх шинж чанартай нийлэг нэгдэл юм. Нийлэг катиноны хэрэглээ олон оронд залуу хүн амын дунд түгээмэл байна. Эдгээр нь нийлэг катиноны хордлого, нийлэг катиноны донтолт ба нийлэг катиноны үгүйлэх хамшинж зэрэг олон төрлийн эмгэг үүсгэж болно. Нийлэг катиноны шалтгаант хэд хэдэн сэтгэцийн эмгэгийг тодорхойлсон байдаг.
Disorders due to use of synthetic cathinones are characterised by the pattern and consequences of synthetic cathinone use. Synthetic cathinones (also known as ‘bath salts’) are synthetic compounds with stimulant properties related to cathinone found in the khat plant, Catha edulis. The use of synthetic cathinones is common in young populations in many countries. They may produce a range of disorders including Synthetic Cathinone Intoxication, Synthetic Cathinone Dependence and Synthetic Cathinone Withdrawal. Several synthetic cathinone-induced mental disorders are recognised.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нийлэг катиноны шалтгаант солиорох эмгэг нь нийлэг катиноны хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг солиорлын шинж тэмдгээр (жишээ нь дэмийрэл, хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй, илт эмх замбараагүй зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь нийлэг катиноны хордлого буюу нийлэг катиноны үгүйлэх хамшинжид онцлог хүртэхүй, танин мэдэхүй буюу зан төрхийн солиорол төст хямралаас илт давж гарна. Нийлэг катиноны хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь солиорлын шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь шизофрени, солиорлын шинж бүхий сэтгэл санааны эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь солиорлын шинж тэмдэг нийлэг катинон хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, нийлэг катиноны хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл солиорлын шинж бүхий анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь нийлэг катиноны хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Synthetic cathinone-induced psychotic disorder is characterised by psychotic symptoms (e.g., delusions, hallucinations, disorganised thinking, grossly disorganised behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from synthetic cathinones. The intensity or duration of the symptoms is substantially in excess of psychotic-like disturbances of perception, cognition, or behaviour that are characteristic of Synthetic cathinone intoxication or Synthetic cathinone withdrawal. The amount and duration of synthetic cathinone use must be capable of producing psychotic symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., Schizophrenia, a Mood disorder with psychotic symptoms), as might be the case if the psychotic symptoms preceded the onset of the synthetic cathinone use, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the synthetic cathinone use or withdrawal, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with psychotic symptoms (e.g., a history of prior episodes not associated with synthetic cathinone use).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код