Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого нь тодорхой сэтгэц нөлөөт бодис буюу эм хэрэглэх үед буюу хэрэглэсний дараа удалгүй үүсдэг, ухаан санааны түвшин, танин мэдэхүй, хүртэхүй, сэтгэл хөдлөл, зан төрх буюу хөдөлгөөний зохицолын хямралаар илэрдэг, эмнэлзүйн ач холбогдолтой түр зуурын байдал юм. Эдгээр хямрал нь тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын мэдэгдэж буй фармакологийн нөлөөнөөс үүдэлтэй бөгөөд тэдгээрийн хүндийн зэрэг нь хэрэглэсэн тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэмжээтэй нягт холбоотой. Эдгээр нь хугацааны хязгаартай бөгөөд тухайн тодорхой бодис биеэс гадагшлахын хэрээр намжина.
Other specified psychoactive substance intoxication is a clinically significant transient condition that develops during or shortly after the consumption of a specified psychoactive substance or medication that is characterised by disturbances in level of consciousness, cognition, perception, affect, behaviour, or coordination. These disturbances are caused by the known pharmacological effects of the specified psychoactive substance and their intensity is closely related to the amount of the specified psychoactive substance consumed. They are time-limited and abate as the specified substance is cleared from the body.
ICD-10-тай харгалзах код