Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант дэмийрэл нь бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй, эсвэл тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэх явцад үүсдэг, дэмийрлийн өвөрмөц шинжүүд бүхий анхаарал ба ухамсрын хямралтай цочмог байдлаар илэрдэг. Тухайн тодорхой бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь дэмийрэл үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэг, өөр бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж, эсвэл Сэтгэцийн, зан төрхийн ба мэдрэлийн хөгжлийн эмгэгийн бүлэгт ангилагдаагүй эрүүл мэндийн өөр байдлаар илүү сайн тайлбарлагдахгүй.
Delirium induced by other specified psychoactive substance is characterised by an acute state of disturbed attention and awareness with specific features of delirium that develops during or soon after substance intoxication or withdrawal or during the use of a specified psychoactive substance. The amount and duration of use of the specified substance must be capable of producing delirium. The symptoms are not better explained by a primary mental disorder, by use of or withdrawal from a different substance, or by another health condition that is not classified under Mental, behavioural and neurodevelopmental disorders.
ICD-10-тай харгалзах код