Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын шалтгаант солиорох эмгэг нь тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжийн үед буюу удалгүй үүсдэг солиорлын шинж тэмдгээр (жишээ нь дэмийрэх шинж, хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй, илт эмх замбараагүй зан төрх) илэрдэг. Шинж тэмдгийн хүндийн зэрэг буюу үргэлжлэх хугацаа нь тодорхой сэтгэц нөлөөт бодисын хордлого буюу үгүйлэх хамшинжид онцлог хүртэхүй, танин мэдэхүй буюу зан төрхийн солиорол төст хямралаас илт давж гарна. Тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэмжээ ба үргэлжлэх хугацаа нь солиорлын шинж тэмдэг үүсгэх чадвартай байх ёстой. Шинж тэмдгүүд нь анхдагч сэтгэцийн эмгэгээр (жишээ нь шизофрени, солиорлын шинж бүхий сэтгэл санааны эмгэг) илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд ийм тайлбар нь солиорлын шинж тэмдэг тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэж эхлэхээс өмнө илэрсэн, тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ буюу үгүйлэх хамшинж зогссоны дараа шинж тэмдэг нэлээд удаан хугацаагаар үргэлжилсэн, эсвэл солиорлын шинж бүхий анхдагч сэтгэцийн эмгэг урьд нь байсныг харуулах бусад нотолгоо (жишээ нь тухайн тодорхой сэтгэц нөлөөт бодисын хэрэглээтэй холбоогүй өмнөх тохиолын өгүүлэмж) байгаа үед тохирч болно.
Psychotic disorder induced by other specified psychoactive substance is characterised by psychotic symptoms (e.g., delusions, hallucinations, disorganised thinking, grossly disorganised behaviour) that develop during or soon after intoxication with or withdrawal from a specified psychoactive substance. The intensity or duration of the symptoms is substantially in excess of psychotic-like disturbances of perception, cognition, or behaviour that are characteristic of intoxication with or withdrawal from a specified psychoactive substance. The amount and duration of use of the specified psychoactive substance must be capable of producing psychotic symptoms. The symptoms are not better explained by a primary mental disorder (e.g., Schizophrenia, a Mood disorder with psychotic symptoms), as might be the case if the psychotic symptoms preceded the onset of the use of the specified psychoactive substance, if the symptoms persist for a substantial period of time after cessation of the use of the specified psychoactive substance or withdrawal from the specified psychoactive substance, or if there is other evidence of a pre-existing primary mental disorder with psychotic symptoms (e.g., a history of prior episodes not associated with the use of the specified psychoactive substance).
ICD-10-тай харгалзах код