Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Эдгээр эмгэгийн гол шинж нь нойртой холбоотой агааржилт хангалтгүй байх бөгөөд үүний улмаас нойрны үед артерийн цусан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэсэгчилсэн даралт (PaCO2) хэвийн бусаар ихэснэ. Шөнийн турш хийсэн хяналтаар насанд хүрэгчдэд хүчилтөрөгчийн ханамж ≤ 88% (эсвэл хүүхдэд ≤ 90%) хүртэл ≥ 5 минутын турш тогтвортой (> 5 минут) буурсан нь илэрвэл нойртой холбоотой хипоксеми гэж оношилно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографи, мөн нойрны үед нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хяналтад (артерийн, амьсгал гаргалтын төгсгөлийн буюу арьсаар дамжуулан хэмжих аргаар) үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
The primary feature of these disorders is insufficient sleep related ventilation, resulting in abnormally elevated arterial partial pressure of carbon dioxide (PaCO2) during sleep. Sleep-related hypoxemia is diagnosed when overnight monitoring reveals sustained (> 5 minutes) decline in oxygen saturation to ≤ 88% in adults (or ≤ 90% in children) for ≥ 5 minutes.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography as well as carbon dioxide (CO2) monitoring during sleep (by arterial, end-tidal or transcutaneous measures).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Идиопат төвийн гаралтай цулцангийн агааржилтын дутмагшлыг уушги ба амьсгалын насосны механик шинж хэвийн гэж үзэгдэх хүмүүст цулцангийн агааржилт буурч, нойртой холбоотой хиперкапни ба хипоксеми үүсэх байдал гэж тодорхойлно. Нойрны үеийн агааржилтын архаг дутмагшил нь амьсгалын илт тогтоогдох ямар нэг алдагдал, тухайлбал уушгины амьсгалын зам буюу паренхимийн эмгэг, мэдрэлийн, мэдрэл-булчингийн буюу цээжний ханын гажиг, хүнд таргалалт, нойртой холбоотой амьсгалын өөр эмгэг, эсвэл амьсгал дарангуйлах эм буюу бодисын хэрэглээгүйгээр илэрнэ. Өдрийн ба шөнийн агааржилтын дутмагшил нь голчлон нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ба хүчилтөрөгчид (O2) үзүүлэх химийн мэдрэг чанар суларснаас үүдэлтэй гэж үздэг. Өвчтөн өглөөний толгой өвдөлт, ядрах, мэдрэл-танин мэдэхүйн бууралт ба нойрны хямралын зовиур мэдүүлж болох, эсвэл огт шинж тэмдэггүй байж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хяналттай (артерийн, амьсгал гаргалтын төгсгөлийн буюу арьсаар дамжуулан хэмжих аргаар) полисомнографийн бодит нотолгоонд үндэслэн тавина.
Idiopathic central alveolar hypoventilation is defined as the presence of decreased alveolar ventilation resulting in sleep related hypercapnia and hypoxemia in individuals with presumed normal mechanical properties of the lung and respiratory pump. Chronic hypoventilation during sleep exists without any readily identifiable impairments of respiration, such as pulmonary airway or parenchymal conditions, neurologic, neuromuscular or chest wall abnormalities, severe obesity, other sleep related breathing disorder, or use of respiratory depressant medications or substances. Diurnal as well as nocturnal hypoventilation is believed to be due primarily to blunted chemoresponsiveness to carbon dioxide (CO2) and oxygen (O2). Patients may complain of morning headaches, fatigue, neurocognitive decline and sleep disturbance, or may be entirely asymptomatic.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography with carbon dioxide (CO2) monitoring (by arterial, end-tidal or transcutaneous measures).
ICD-10-тай харгалзах код