Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Эдгээр эмгэгийн гол шинж нь нойртой холбоотой агааржилт хангалтгүй байх бөгөөд үүний улмаас нойрны үед артерийн цусан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэсэгчилсэн даралт (PaCO2) хэвийн бусаар ихэснэ. Шөнийн турш хийсэн хяналтаар насанд хүрэгчдэд хүчилтөрөгчийн ханамж ≤ 88% (эсвэл хүүхдэд ≤ 90%) хүртэл ≥ 5 минутын турш тогтвортой (> 5 минут) буурсан нь илэрвэл нойртой холбоотой хипоксеми гэж оношилно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографи, мөн нойрны үед нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хяналтад (артерийн, амьсгал гаргалтын төгсгөлийн буюу арьсаар дамжуулан хэмжих аргаар) үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
The primary feature of these disorders is insufficient sleep related ventilation, resulting in abnormally elevated arterial partial pressure of carbon dioxide (PaCO2) during sleep. Sleep-related hypoxemia is diagnosed when overnight monitoring reveals sustained (> 5 minutes) decline in oxygen saturation to ≤ 88% in adults (or ≤ 90% in children) for ≥ 5 minutes.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography as well as carbon dioxide (CO2) monitoring during sleep (by arterial, end-tidal or transcutaneous measures).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Биеийн эмгэгийн шалтгаант нойртой холбоотой хипоксеми нь нойрны үед SpO2 (пульсоксиметрээр хэмжсэн хүчилтөрөгчийн ханамж) удаан хугацаанд буурах (насанд хүрэгчдэд ≤ 88% буюу хүүхдэд ≤ 90%, ≥ 5 минутын турш) шинжээр илэрнэ. Энэ байдал нь биеийн буюу мэдрэлийн эмгэгээс шалтгаална. Хипоксеми илрэх нь нойртой холбоотой амьсгалын өөр эмгэгээр (жишээ нь, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл) илүү сайн тайлбарлагдахгүй. Бөглөрөлт буюу төвийн гаралтай амьсгалгүйдэл тодорхой хэмжээгээр илэрч болох боловч эдгээр эмгэгийг нойрны үеийн хипоксемийн гол шалтгаан гэж үздэггүй. Нойртой холбоотой хипоксемитэй зарим өвчтөнд сэрүүн үед ч хипоксеми илэрдэг. Хэрэв хиперкапни илэрсэн нь тогтоогдсон бол нойртой холбоотой хипоксеми бус, нойртой холбоотой агааржилтын дутмагшил гэж оношилно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг SaO2-ийн бууралтыг үүсгэж байна гэж үзсэн биеийн эмгэг байгаа нөхцөлд артерийн цусны хүчилтөрөгчийн ханамжийн (SaO2) полисомнографийн хяналтын бодит нотолгоонд үндэслэн тавина.
Sleep related hypoxemia due to a medical condition is characterised by sustained declines in SpO2 (oxygen saturation measured by pulse oximeter) (≤ 88% in adults or ≤ 90% in children for ≥ 5 minutes) during sleep. The condition is attributable to a medical or neurological disorder. The presence of hypoxemia is not better explained by another sleep related breathing disorder (e.g., obstructive sleep apnoea). Although some amount of obstructive or central apnoea may be present, these disorders are not thought to be primarily responsible for the hypoxemia during sleep. Some patients with sleep related hypoxemia also exhibit hypoxemia during wakefulness. If the presence of hypercapnia has been established, a diagnosis of sleep-related hypoventilation should be made, rather than sleep-related hypoxemia.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnographic monitoring of oxygen saturation in arterial blood (SaO2) in the presence of a medical condition that is judged to be causing the declines in SaO2.
ICD-10-тай харгалзах код