Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Эдгээр эмгэгийн гол шинж нь нойртой холбоотой агааржилт хангалтгүй байх бөгөөд үүний улмаас нойрны үед артерийн цусан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэсэгчилсэн даралт (PaCO2) хэвийн бусаар ихэснэ. Шөнийн турш хийсэн хяналтаар насанд хүрэгчдэд хүчилтөрөгчийн ханамж ≤ 88% (эсвэл хүүхдэд ≤ 90%) хүртэл ≥ 5 минутын турш тогтвортой (> 5 минут) буурсан нь илэрвэл нойртой холбоотой хипоксеми гэж оношилно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографи, мөн нойрны үед нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хяналтад (артерийн, амьсгал гаргалтын төгсгөлийн буюу арьсаар дамжуулан хэмжих аргаар) үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
The primary feature of these disorders is insufficient sleep related ventilation, resulting in abnormally elevated arterial partial pressure of carbon dioxide (PaCO2) during sleep. Sleep-related hypoxemia is diagnosed when overnight monitoring reveals sustained (> 5 minutes) decline in oxygen saturation to ≤ 88% in adults (or ≤ 90% in children) for ≥ 5 minutes.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography as well as carbon dioxide (CO2) monitoring during sleep (by arterial, end-tidal or transcutaneous measures).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Биеийн эмгэгийн шалтгаант нойртой холбоотой агааржилтын дутмагшил нь уушгины амьсгалын зам буюу паренхимийн өвчин, цээжний ханын эмгэг, уушгины хипертензи, эсвэл мэдрэлийн ба мэдрэл-булчингийн эмгэгийн шалтгаант нойртой холбоотой агааржилтын дутмагшлаар илэрнэ. Мөн өдрийн цагаар хиперкапни илэрч болно. Нойртой холбоотой хипоксеми хүнд байж болно. Өвчтөн шинж тэмдэггүй байж болох, эсвэл амьсгаадах, цээж базлах буюу ядрах зовиуртай хандаж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг шинж тэмдгийг үүсгэж байна гэж үзсэн биеийн эмгэг байгаа нөхцөлд нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хяналттай (артерийн, амьсгал гаргалтын төгсгөлийн буюу арьсаар дамжуулан хэмжих аргаар) полисомнографийн бодит нотолгоонд үндэслэн тавина.
Sleep-related hypoventilation due to medical condition is characterised by sleep-related hypoventilation due to lung airway or parenchymal disease, chest wall disorders, pulmonary hypertension, or neurologic and neuromuscular disorders. Daytime hypercapnia may also be present. Sleep related hypoxemia may be severe. Patients can either be asymptomatic or present with complaints of dyspnea, chest tightness, or fatigue.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography with carbon dioxide (CO2) monitoring (by arterial, end-tidal or transcutaneous measures) in the presence of a medical condition that is judged to be causing the symptoms.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код