Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ихэвчлэн дээд агаарын замын цочмог вирүсийн халдвараас үүдэлтэй байдал. Энэ байдал нь хуцах мэт ханиалга, стридор, хоолой сөөх буюу амьсгалахад хүндрэлтэй байхаар илэрнэ. Халдвар ихэвчлэн халдвартай амьсгалын замын ялгадсыг амьсгалахад дамжина.
A condition commonly caused by an acute viral infection of the upper airway. This condition is characterised by a barking cough, stridor, hoarseness, or difficulty breathing. Transmission is commonly by inhalation of infected respiratory secretions.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код