Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Цочмог эпиглоттит нь таглаа мөгөөрсний салст бүрхүүлийн хэсгийн хавангаар илэрдэг төвөнхийн үрэвслийн онцгой хэлбэр юм. Haemophilus influenzae B хэвшинжийн халдварыг чухал үүсгэгч хүчин зүйл гэж үздэг. Ялангуяа хүүхдэд өвчин эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа амьсгаадалт хурдан даамжирч болно.
Acute epiglottitis is a special type of laryngeal inflammation, being characterised with a local swelling of epiglottis mucosa. Haemophilus influenzae type B infection is considered an important causative factor. Particularly in children, rapid exacerbation of dyspnoea can occur a couple of hours after the onset of this disease.
ICD-10-тай харгалзах код