Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Амьсгалын дээд замын буглаа гэдэг нь хамраас залгиур ба төвөнх хүртэлх хэсэгт үүсэх буглааг хэлнэ. Хамрын буглаа, хатиг ба мундас, залгиурын арын, залгиур орчмын буглаа ба залгиурын бусад буглаа энэ ангилалд хамаарна.
Abscess of upper respiratory tract is defined as abscess formation which occurs from nose to pharynx and larynx. Abscess, furuncle and carbuncle of nose, retropharyngeal, parapharyngeal abscess and other abscess of pharynx are included in this classification.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Залгиурын арын буглаа нь залгиурын ар ханын ард, хоолойн ар хэсгийн эдэд (залгиурын арын зай) байрлах буглаа юм. Залгиур орчмын буглаа нь толгой ба хүзүүний боломжит зайд үүсэх буглаа юм.
A retropharyngeal abscess is an abscess located in the tissues in the back of the throat behind the posterior pharyngeal wall (the retropharyngeal space). A parapharyngeal abscess is an abscess developing in the potential space in the head and the neck.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код