Upper respiratory tract disorders
Эмгэгийн энэ бүлэг нь дээд агаарын замын (амьсгалын дээд зам) өвчнийг хэлнэ. Дээд агаарын зам нь анатомийн хувьд нарийн нийлмэл бүтэц бөгөөд хамрын нүх ба уруул дахь агаарын замын амсраас мөгөөрсөн хоолой хүртэл үргэлжилнэ. Дээд агаарын зам гэсэн нэр томьёо нь анатомийн хувьд ялгаатай хэд хэдэн хэсгийг хамарна. Хамар нь дээд хэсгийг бүрдүүлэх ба үүний дараа хамрын нармай ба амны хөндийгөөс төвөнхийн дууны хэсгээс дээрх зай хүртэл үргэлжлэх хамар-залгиурын ба ам-залгиурын агаарын зам орно. Хамрын дайвар хөндий хамрын хөндий рүү цутгах ба хамрын хажуу, ар ба дээд талд залгагдсан байдаг. Төвөнх нь дээд ба доод агаарын замыг заагладаг боловч зарим судлаач түүнийг цээжний дээд нүхэнд байрлуулдаг.
Тодорхойлолт
Амьсгалын дээд замын буглаа гэдэг нь хамраас залгиур ба төвөнх хүртэлх хэсэгт үүсэх буглааг хэлнэ. Хамрын буглаа, хатиг ба мундас, залгиурын арын, залгиур орчмын буглаа ба залгиурын бусад буглаа энэ ангилалд хамаарна.
Abscess of upper respiratory tract is defined as abscess formation which occurs from nose to pharynx and larynx. Abscess, furuncle and carbuncle of nose, retropharyngeal, parapharyngeal abscess and other abscess of pharynx are included in this classification.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Гүйлсэн булчирхай орчмын буглаа гэдэг нь гүйлсэн булчирхайн хальс ба залгиурын агшаагч булчингийн хооронд буглаа үүсэхийг хэлнэ. Гүйлсэн булчирхай орчмын буглаа ихэвчлэн гүйлсэн булчирхай орчмын үрэвслээс үүснэ. Халуурах, залгиур өвдөх ба залгихад өвдөх нь гол шинж тэмдэг боловч мөн хоолой бүдгэрэхэд хүргэнэ. Хүүхэн хэл эрүүл тал руу хазайж, гэмтсэн гүйлсэн булчирхайн эргэн тойронд хаван ба улайлт тод илэрнэ. Гүйлсэн булчирхай орчмын идээнээс хийсэн бактерийн шинжилгээгээр аэроб бактериас ихэвчлэн бета-цус задралын А бүлгийн стрептококк илэрдэг бөгөөд агааргүйтэн бактери илрэх давтамж мөн талаас илүү байна. Эмчилгээнд бичил биетний эсрэг эмчилгээ ба буглааг зүсэж, идээг гадагшлуулах ажилбар хамаарна. Дээрх эмчилгээгээр ихэнх тохиолдолд шинж тэмдэг сайжирдаг боловч зарим тохиолдолд буглаа үхэлд хүргэх хүзүүний гүн халдвар ба голтын буглаа болон даамжирна. Чихрийн шижин зэрэг тогтолцооны хүндрэл байгаа бол онцгой анхаарал шаардлагатай.
Peritonsillar abscess is defined with abscess formation between the tonsillar capsule and the tonsillar constrictor muscles. Peritonsillar abscess mostly comes from peritonsillitis. Fever rise, pharyngeal pain and swallowing pain are the main symptoms, but, it also causes a muffled voice. Uvula is deviated to the unaffected side and swelling and redness around the affected tonsil is remarkable. Bacterial examination from the peritonsillar pus often reveal streptococcus group A beta-haemolytic as the aerobic bacteria and the detection rate of anaerobic bacteria also amounted to more than half. The treatment consists of antimicrobial therapy and incision and drainage of the abscess. The symptoms improve with above treatment in the most cases, while in some cases the abscess proceeds to a deadly deep neck infection and mediastinal abscess. If there are systemic complications such as diabetes mellitus, special attention is required.
Хамаарна (Inclusions)
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код