Ондансетрон (Ondansetron)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Эс хордуулах хими болон туяа эмчилгээтэй холбоотой бөөлжилт болон дотор муухайрахад.
- Мэс заслын дараах бөөлжилт болон дотор муухайрлаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон аль нэг бодист болон бусад сонгомол 5НТ3 рецепторын антагонистууд, серотонинд хэт мэдрэг бол.
- Хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай.
- Апоморфинтой хавсарч хэрэглэх.
- Жирэмсэн.
- Хөхүүл.
- 4-с доош насны хүүхдүүд (энэ эмийн хэлбэрт).