Disorders due to substance use
Бодис хэрэглэсний шалтгаант эмгэгт зарим эм зэрэг сэтгэц нөлөөт шинж чанартай бодисыг нэг удаа буюу давтан хэрэглэсний үр дүнд үүсдэг эмгэг хамаарна. Сэтгэц нөлөөт бодисын арван дөрвөн анги буюу бүлэгтэй холбоотой эмгэг үүнд хамаарна. Ихэвчлэн эдгээр бодисыг анх хэрэглэхэд таатай буюу сэтгэл татам сэтгэц нөлөөт үйлдэл үзүүлэх бөгөөд давтан хэрэглэхэд энэ нь таашаал өгч, бэхжинэ. Үргэлжлүүлэн хэрэглэхэд эдгээр бодисын олонх нь донтолт үүсгэх чадвартай. Тэдгээр нь мөн сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндэд олон хэлбэрийн хор хөнөөл учруулах чадвартай. Сэтгэц нөлөөт бус бодисыг эмнэлгийн бус зорилгоор хор хөнөөлтэйгээр хэрэглэсний шалтгаант эмгэг мөн энэ бүлэгт хамаарна.
Тодорхойлолт
Эм зэрэг бусад тодорхой сэтгэц нөлөөт бодис хэрэглэсний шалтгаант эмгэг нь тусгайлан тодорхойлсон бодисын үндсэн ангиудад хамаарахгүй сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний хэв маяг ба үр дагавраар тодорхойлогдоно. Жишээнд кат ургамал, антидепрессантууд, антихолинергик шинж чанартай эм (жишээ нь бензтропин) ба зарим хистамины эсрэг эм хамаарна.
Disorders due to use of other specified psychoactive substances, including medications are characterised by the pattern and consequences of psychoactive substances that are not included among the major substance classes specifically identified. Examples include khat, antidepressants, medications with anticholinergic properties (e.g., benztropine), and some antihistamines.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн, бодис хэрэглэсний шалтгаант эмгэгийн бүлэгт тусгайлан тодорхойлсон бусад бодисын ангид хамаарахгүй тодорхой сэтгэц нөлөөт бодис буюу эмийн хэрэглээний хэв маяг. Хэрэглээ үечилсэн бол бодисын хэрэглээний хэв маяг дор хаяж 12 сарын хугацаанд, тасралтгүй (өөрөөр хэлбэл өдөр бүр буюу бараг өдөр бүр) бол дор хаяж нэг сарын хугацаанд илэрхий байна. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдээс үүдэлтэй: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний тухайн тодорхой бодис буюу эмийн шалтгаант хордлоготой холбоотой зан төрхтэй шууд холбоотой, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хохирол буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of use of a specified psychoactive substance or medication that is not included in the other substance classes specifically identified under Disorders Due to Substance Use that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of substance use is evident over a period of at least 12 months if use is episodic or at least one month if use is continuous (i.e., daily or almost daily). Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to intoxication due to the specified substance or medication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of other specified psychoactive substance applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүний бие махбодын буюу сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан, эсвэл бусдын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах зан төрхөд хүргэсэн, бодис хэрэглэсний шалтгаант эмгэгийн бүлэгт тусгайлан тодорхойлсон бусад бодисын ангид хамаарахгүй тодорхой сэтгэц нөлөөт бодис буюу эмийн үечилсэн буюу солигдмол хэрэглээний хэв маяг. Бодисын үечилсэн хэрэглээний хэв маяг дор хаяж 12 сарын хугацаанд илэрхий байна. Тухайн хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөл нь дараах зүйлсийн нэг буюу хэд хэдээс үүдэлтэй: (1) хордлоготой холбоотой зан төрх; (2) биеийн эрхтэн ба тогтолцоонд үзүүлэх шууд буюу хоёрдогч хорт нөлөө; эсвэл (3) хор хөнөөлтэй хэрэглэх зам. Бусдын эрүүл мэндэд учрах хор хөнөөлд бусад тодорхой сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлтэй хэрэглээний хэв маяг гэсэн онош тавигдсан хүний тухайн тодорхой бодис буюу эмийн шалтгаант хордлоготой холбоотой зан төрхтэй шууд холбоотой, гэмтэл зэрэг аливаа хэлбэрийн бие махбодын хохирол буюу сэтгэцийн эмгэг хамаарна.
A pattern of episodic or intermittent use of a specified psychoactive substance or medication that is not included in the other substance classes specifically identified under Disorders Due to Substance Abuse that has caused damage to a person’s physical or mental health or has resulted in behaviour leading to harm to the health of others. The pattern of episodic substance use is evident over a period of at least 12 months. Harm to health of the individual occurs due to one or more of the following: (1) behaviour related to intoxication; (2) direct or secondary toxic effects on body organs and systems; or (3) a harmful route of administration. Harm to health of others includes any form of physical harm, including trauma, or mental disorder that is directly attributable to behaviour related to intoxication due to the specified substance or medication on the part of the person to whom the diagnosis of Harmful pattern of use of other specified psychoactive substance applies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код